Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй нь, Д.Цогтбаатар сайд аа

Б.Өнөртогтох
2015 оны 4 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Өнөөгийн залуусын “мө­рөөдөл” болчихоод бай­гаа орон сууцтай бо­лох их аянд сэтгүүлч миний бие “мордоод” хоёр сарын хуга­цааг үзжээ. Хувийн хэвшлийн сал­барт тав, зургаан жил ажил­ла­сан, ханьтайгаа гэр бүлээ бат­луулаад тийм ч олон жил бо­лоогүй залуу гэр бүлийн хувьд байртай болох тэр тус­маа найман хувийн зээлд хам­рагдах гэдэг бүтэшгүй мө­­рөөдөл гэдгийг энэ хоёр са­рын хугацаанд яс махандаа ши­н­гэ­тэл ойлгож байна. 

Тэр тус­маа гэр бүлийн хоёр нэг газ­раас ца­лингаа авдаг байх, эс­вэл зээл хүссэн банкнаасаа нэг нь ца­­лин авдаг байх, өрхийн тат­ва­­­рын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэ­лцэхүйц байх зэрэг мянга түмэн шалгуурт бүдэрсээр зээл хүссэн иргэн хамгийн бага­даа л хоёр сар банкны үүд са­хих нь наад захын асуудал. Нэг банкнаас цалинждаг бай­лаа гэхэд тэр банкныхаа шал­гуурыг хангахгүй бол бу­сад руу нь зүглэх зүгээр л цагийн гарз. 

Зээлийн эдийн засаг­чийн хүссэн материалыг цуг­луула­хын тулд бүтэн долоо хо­но­гийн ажлаа таслах бол хам­гийн богино хугацаа. Нэг би­чиг авчрахад болохгүй гэсэн ха­риулт сонсоно.

Хэрвээ аль нэг банкинд таньдаг эдийн за­сагч, эсвэл ахиухан мөнгө аваад тэндээсээ хоёр гурван сая төгрөг атгуулчихвал зээл хамгийн хурднаар буюу 14 хоногт л багтаад гарчихдаг гэ­сэн танилынхаа зөвлөгөөг да­гасан ч тусыг эс олов. Бидний хүс­сэн зээлийн хэмжээ 61 сая төгрөг.

Метр квадрат нь 1,650,000 мянган төгрөгийн үнэ­тэй байранд 53.09 метр хоёр өрөө байранд санаархсан хэрэг. 

Зээлийн эдийн засаг­чийн хүссэн материалыг цуг­луула­хын тулд бүтэн долоо хо­но­гийн ажлаа таслах бол хам­гийн богино хугацаа. 

Урьд­чилгаа 26 саяыг төлөөд 61 сая дээр байрны зээл хүссэн ч 20 жилийн хугацаанд нөхөр бид хоёрын мөнгө төлж хүчрэхгүй гэ­дэг шалтгаанаар ийнхүү байр­тай болох мөрөөдөл маань салхинд хийссэн юм. Энэ ха­риултыг авах гэж дээр хэл­сэнч­лэн хоёр сарын хугацааг алдсан. Эхлээд бичиг баримтаа бүрдүүлнэ. 

Хөдөлмөрийн гэ­рээ­­нээс эхлээд бүх бичгээ бүр­дүүлсний дараа хамгийн том шалгуур болох 30 хувиа хаанаас хэрхэн бүрдүүлснээ батлах нэг шалгуур дээр ирээд л дахиад 10 хонох нь наад захын асуудал. Ах дүү амраг саднаасаа бэлэглэлийн гэрээгээр авсан бол тус бүрээс нь гарын үсэг, өргөдөл цуглуулж нотариатаар баталгаажуулна. Гадаадад ажиллаж амьдардаг ах дүүгээсээ авсан бол мөн л тухайн хүний гарын үсэгтэй бич­гийг ирэхийг хүлээсээр цаг алдана. Мал зарсан бол түү­нийгээ баталгаажуулах чен­жийн бичиг гэх мэт “тэнэг” ба­римт бүрдүүлнэ. 

Зарим нь энэ бүхнийг хуурамчаар үйл­дэж, найман хувийн зээлд хам­раг­да­хын тулд банкнаас зээл авахааргүй баян гэдгээ хуу­рам­чаар нотолж хамаг цагаа барж байгаа юм. Ийнхүү арил­­жааны банкны өндөр шал­гуурт бүдэрсэн над мэтийн олон залууст гэрэлтэй нэг мэ­дээ дуулдсан нь урьдчилгаа төл­бөрийг 10 хувь болгох тухай яриа.

Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамтай хамт­ран урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажил эхлүүлснээ зар­лахад ёстой л бүрхэг тэнгэрт нар гарах шиг болж билээ. Үнэ­хээр тийм зүйл болдог бол гэсэн итгэлийн оч дахиад л төрж эхэлсэн. 

Анх мэдээг нь дуулсан даруйдаа л хөл алдан ханьдаа дуулгаж хамтдаа гэ­гэлзэв. Байрныхаа зээлийг эгээ л бүтээчихсэн аятай хаана ямар тавилга тавихаа ярилцсаар өнөөх байрныхаа хүнтэй дахин ярилаа. Гэтэл хэлсэн үгийг нь сонсоод ёстой чихэндээ ит­гэсэнгүй. Таны зээл бүтэхгүй ээ гэсэн хариултыг банкнаас дуу­лахын өмнөхөн л 1,650,000 бай­сан орон сууц маань 10 ху­вийн дуулианаар метр квад­рат тутамдаа 50,000 төгрөг нэм­чихжээ. Ингэснээр нэг сая 700,000 мянгаар 53.09 метр квадрат байр авах нөхцөлтэй тулгарав. Нийлээд 91 сая төг­рөг. 

Тэндээс урьдчилгаа 10 ху­вийг нь төлөөд цаана нь 81 сая төг­рөгөөр байрны зээлд орно гэсэн үг. 61 сая төгрөг авах гэж шалгуурт нь бүдэрсэн бидэнд 81 сая гэдэг ёстой л үүлгүй тэнгэрт аянга ниргэх шиг дуулдах нь тодорхой. Ийм жишээ маш олон хүний амьдралд тохиолдож бай­­гаа. Хувийн хэвшилд ажил­ладаг, төрийн албан хааг­чид шиг нэмэгдэл цалин гэж байхгүй мань мэтийн залуусын хувьд найман хувийн зээл мө­рөөдөл хэвээр үлдэх нь ээ. 

Мэ­дээж энд арилжааны банкуу­даас гадна төр өөрөө буруутай. Хэр­вээ банкуудтайгаа ярилцаж то­хи­­роод, 10 хувь болгох боломж­той гэдгээ яг таг тогтчихоод зар­ласан бол ингэж нэмэгдэх үү гэдгийг эрхэм Барилгын сайд Д.Цогтбаатар ойлгоно гэж найдъя. Арилжааны банк  аш­гийн төлөө байгууллага. Тийм­дээ ч төр дарамтлахаар “айгаад” 10 хувийг нь төлүү­лээд сарын орлого нь нэг сая төг­рөгт эргэлддэг залууст 81 сая төгрөг 20 жилд зүгээр өгөөд явуулчихгүй. 

Тиймээс 10 хувь болгочихвол бид шал­гуу­раа өндөр тавина гэсэн “шан­­тааж” тэднээс ирж эхэлжээ. Ту­хайлбал, 10 хувийн урьд­чил­гаанд орох байр нь 55 метр квадрат хүртэл байх, Зас­гийн газар батлан даасан тохиол­долд зээл хүсэгчийн насыг улам багасгаж 40-өөс доошоо тог­тоох зэрэг нэлээдгүй өн­дөр шалгуур тавьж байгаа дуул­дана. Сахил хүртээд шал дор­дов гэгчээр 10 хувь болгоно гэх сайдын шоу барилгын үнэ хөөс­рөх шалтгаан болчихлоо гэж харагдаад байгаа юм. Зас­гийн газраас нэрийн дансыг мөн­гө­жүүлэх эх үүсвэрээ өнөөд­рийг хүртэл шийдээгүй. 

Нийг­мийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асууд­лыг өнөө хэр УИХ ан­хаарахгүй суугаа. Хэзээ тэр хууль батлагдаж, хэзээ төр бат­лан даагч болохыг хэн ч хэлж мэдэхгүй л сууж байна. Шийд­лийн биш шоуны мэдэгдэл хийс­ний хар гайг өнөөдөр олон хүн амсах нь тодорхой боллоо.  Та­вантолгойг ярьж хэрэлдсээр магад энэ асуудлаа шийдэж ча­дахгүй ч байж мэдэх. Үр дүнд нь барилгын компаниуд үнээ хөө­рөгдөж, 10 хувь ч байхгүй, асуудал эргээд 30 хувийн хэрүүл дээрээ буух нь. 

Цалин нэмнэ гэж шоудахаар маргааш нь өргөн хэрэглээний бараа өсдөг гэдгийг өмнөх Засгийн газрын тэргүүн яс махандаа шингэтэл ойлгочихоод цалинг үе шаттай нэмэгдүүлж үнийн хөөрөгдлөөс сэргийлж байсансан. Яаж хөө­рөгдөлгүй хийж чадсаныг эрхэм Д.Цогтбаатар та судлаад үзсэн нь дээр юм биш үү. 10 хувь болгоно гэх шоу арай л эрт эхэлчихлээ. Эхлээд шийдчихээд дараа нь ингэж шоудаач гэж хичээнгүйлэн хүсэх байна. 

Тий­мээс 10 хувь болголоо гэж сен­саацлахаасаа өмнө барилгын ком­паниуд, тэр дундаа банкууд­тайгаа ойлголцооч гэж иргэн хүний хувиар хичээнгүйлэн хүсье. Банкны шалгуур бахь байдгаараа, барилгын ком­паниуд энэ мэтээр үнээ нэм­чихвэл 10 хувь болгож буян үйлд­сэний ач тус гарахгүй нь ээ. Өнгөрсөн сарын барилгын үнийг харахад орон нутагт бага зэрэг бууралт харагдаж байгаа ч нийслэлийн хэмжээнд үнэ өссөн гэсэн мэдээлэл гарчээ. 

Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй гэдэг дээ, Д.Цогтбаатар сайд аа. Цаашлаад эздийг дэмжсэн энэ бодлогын хар гайгаар чанаргүй зээлийн хэмжээ ихэсч, банкны салбар дампуурахад хүрэх вий. Ардын нам, цаашлаад өөрийнхөө нэ­рэнд 10 хувийн автор нэмэх гэж улайрахаас илүү эрэлт, ний­лүүлэлтийг мэдэрсэн илүү мэд­рэмжтэй бодлого явуулж, банк­ны шалгуурыг багасгах, сая төг­рөг атгуулсан нь шалгуурт тэнцдэг гажиг тогтолцоог арил­гах талаар тэмцвэл зүгээрсэн.

Зураг