Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хэзээ ч хуучрахгүй ЛАТИН ХЭЛЦ ҮГС

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эртний Ромчууд их сэтгэгч, бүтээгч ард түмэн байсан гэдэг. Өнөөгийн ертөнцөд тэд зам, гүүр зэрэг олон нээлт, технологиудыг үлдээсэн гавьяатай. Гэхдээ тэдний хамгийн гол өв бол Латин хэл юм.

Латин хэлээр олон агуу сэтгэгч нар ярьж байсан тул хүн төрөлхтний хамаг мэргэн ухааныг өөртөө хадгалж иржээ.

Эдгээрээс бидэнд хэрэг болох зарим үгсийг түүвэрлэв.

 

 

  • Scientia potentia est – Мэдлэг бол хүч
  • Vita brevis, ars longa – Амьдрал богино, урлаг мөнх
  • Historia est magistra vita – Түүх бол амьдралын багш
  • Dum spiro, spero – Амьсгалж байгаа цагт найдлага тасрахгүй
  • Cogito ergo sum – Санаж явбал бүтнэ
  • Non scholae sed vitae discimus – Бид сургуульд бус амьдралд зориулж сурдаг
  • Clavus clavo pellitur – Мэхт мэхэндээ
  • Errare humanum est – Хүн алдаж болно
  • Repetitio est mater studiorum – Давтлага бол суралцахын үндэс
  • Otium post negotium – Ажлын дараах амралт
  • Mens sana in corpore sano – Эрүүл биед саруул ухаан оршино
  • Amicus Plato, sed magis amica veritas – Платон миний найз ч үнэн илүү чухал
  • Finis coronat opus – Дуусгах нь ажлын оргил (титэм) хэсэг
  • Homo locum ornat, non locus hominem – Алба хүнийг чимдэггүй, харин хүн албыг чимдэг
  • Una hirundo ver non facit – Ганц хараацай хаврыг авчирдаггүй
  • Citius, altius, fortius – Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй
  • Tempora mutantur et nos mutamur in illis – Цаг хугацаа хувьсаж, бид дагаж хувирдаг
  • Veni, vidi, vici – Ирлээ, үзлээ, яллаа
  • Quod licet Jovi, non licet bovi – Юпитерт зориулагдсан зүйл буханд зохихгүй
  • Si vis pacem, para bellum – Энхийг хүсвэл дайнд бэлд
  • Scio me nihil scire – Би өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ
  • Est modus in rebus – Юм болгонд хэмжүүр бий
  • Jurare in verba magistri – Багшийнхаа үгээр андгайлах
  • Qui tacet, consentire videtur – Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг
  • Non est fumus absque igne – Галгүйгээр утаа гарахгүй
  • Duobus certantibus tertius gaudet – Хоёр хүн дайтахад гурав дахь хүн баярладаг
  • Divide et impera! – Хуваагаад захир!
  • Corda nostra laudus est – Бидний зүрх хайраас болж өвчилдөг
  • Homo est animal sociale – Хүн бол нийгмийн амьтан
  • Homo homini lupus est – Хүн хүндээ чоно
  • Dura lex, sed lex – Хатуу хууль, гэхдээ шударга
  • Vox populi, vox Dei – Ардын дуу хоолой бол Бурхны дуу хоолой
  • In vino veritas – Үнэн, дарсанд оршдог
  • Qualis dominus, tales servi – Ямар эзэн байна, тийм зарц байна
  • Tempus consilium dabet – Цаг хугацаа бүхнийг харуулна
  • Barba crescit, caput nescit – Үс урт, ухаан богино
  • Labores gigunt hanores – Хөдөлмөр хүндлэл авчирна
  • Fortes fortuna juiat – Зоригтой хүнд аз дайрдаг
  • Nemo omnia potest scire – Хэн ч бүгдийг мэддэг байх боломжгүй
  • Ibi victoria ubi concordia – Хаана ойлголцол байна тэнд ялалт байна
  • Experentia est optima magistra – Туршлага бол хамгийн сайн багш
  • Vivere est cogitare – Амьдрах бол сэтгэх гэсэн үг
  • Ignorantia non est argumentum – Үгүйсгэлд нотолгоо байдаггүй
  • Lupus non mordet lupum – Чоно чоноо барьдаггүй
  • Amor vincit omnia – Хайр бүгдийг ялдаг
  • Si vis amari, ama – Хайрлуулахыг хүсвэл хайрла
  • Ne quid nimis – Хэмжүүрээс дээгүүр юу ч байхгүй
  • Abussus abussum invocat – Гай зовлон хэзээ ч ганцаар ирдэггүй
  • Vim vi repellere licet – Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Legem brevem esse oportet – Хууль товчхон байх ёстой
  • Ad impossibilia nemo obligatur – Боломжгүй зүйлд хэн ч хариуцлага хүлээдэггүй
  • Aquila non captat muscas – Бүргэд ялаа агнадаггүй

Архив: 2015-04-19