Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уинстон Черчиллийг илэрхийлсэн ХУРЦ ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өөрийн тухай

 

  • Улс үндэстнийг удирдах нь дөрвөн хүүхэд өсгөхөөс амар ажил
  • Би залуудаа өдрийн хоолноос өмнө дусал ч архи уухгүй гэдэг дүрэм баримталж байв. Одоо нэгэнт хөгширсөн учраас өглөөний цайнаас өмнө нэг дуслыг ч уухгүй гэдэг дүрэм баримталж байгаа.
  • Миний таашаал энгийн. Би хамгийн шилдэг зүйлд дороо сэтгэл ханадаг.
  • Миний байнга баримталдаг дүрэм: зогсож болж байвал битгий гүй, сууж болж байвал битгий зогс, хэвтэж болж байвал битгий суу.
  • Миний ганц хүсдэг зүйл: сайхан мэтгэлцсэний дараа миний хүсэлтэй бүгд санал нийлж байх.

 

Улс төрийн тухай

 

  • Ардчилал бол хамгийн муу засаглал. Бусдыг нь тооцохгүй бол шүү дээ.
  • Улс төрч хүн маргааш, дараа долоо хоногт, дараа сард, дараа жилд юу болохыг тааварлах чадвартай байх ёстой. Тэгээд дараа нь яагаад ийм зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх.
  • Капитализмын дутагдалтай тал: баялгийн тэгш бус хуваарилалт, социализмын давуу тал: ядуурлын тэгш хуваарилалт.
  • Миний улс оронд эрх баригчдын бахархдаг зүйл бол улсынхаа зарц нь байх, харин эзэн нь байх гутамшиг.
  • Дипломатч гэж ганц үг хэлэхгүй байсан ч хоёр удаа нягталж боддог хүмүүсийг хэлнэ.
  • Би гадаадад байхдаа улсынхаа тухай огт шүүмжилдэггүй, харин буцаж ирээд үүнийхээ хариуг авдаг.
  • Түүхийг ялагчид бичдэг.

 

Хүмүүсийн тухай

 

  • Хүмүүс намайг юм болгон дээр буруутгах гэж оролддогийг би эртнээс мэднэ. Магадгүй гэм зэмийн мэдрэмж намайг чимэглэдэг гэж тэд боддог байх.
  • Ерөнхий сайд нарын мөрөөддөг эрх мэдэл сургуулийн багш нарт байдаг.
  • Мөнгөө гамнах нь сайн зүйл, ялангуяа түүнийг эцэг эх чинь цуглуулсан бол.
  • Би сурахад үргэлж бэлэн байсан, харин бусдаар заалгах нь дандаа таатай байсангүй.
  • Би гахайнд хайртай. Нохой бидэн рүү доороос дээш хардаг. Муурнууд бидний дээрээс хардаг. Харин гахай л яг ижил түвшнээс хардаг юм.

 

Өөдрөг үзлийн тухай

 

  • Пессимистүүд боломж болгоноос бэрхшээлийг олж хардаг, оптимистууд бэрхшээл болгоноос боломжийг олж хардаг.
  • Сайжруулах гэж өөрчлөхийг хэлнэ, төгс болгох гэж тасралтгүй өөрчлөхийг хэлнэ.
  • Хэтэрхий холыг харах нь алсын хараагүйд тооцогдоно.
  • Ухаантай хүн бүх алдааг өөрөө хийдэггүй, бусдад боломж олгодог.
  • Зарчмыг хэрэгжүүлэхээсээ зарчим ярих нь үргэлж хялбар байдаг.
  • Алдаанаас алдааны хооронд урам зоригоо алдалгүйгээр дүүлэхийг амжилт гэдэг.
  • Миний туршлагаас харахад ямар нэг зүйлийг ганц удаагийн оролдлогоор хийж чадах нь ихэнхдээ алдаа болдог.
  • Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал чи зорьсон газраа хүрэхгүй.
  • Би бол оптимист. Үүнээс өөрөөр байхын ач тусыг олж харахгүй байна.