Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 10
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ХАМГААЛАЛТГҮЙ ҮЛДСЭН НОЁН УУЛАНД НИНЖА НАР ЭРГЭЛДЭЭД ЭХЭЛЖЭЭ

Ноён уулыг аврах хөдөлгөөн нийслэлд өрнөж, өлсгөлөн зарлаж байсан нь саяхан. Гэтэл дуулиан шуугиан тарьж эсэргүүцэл тэмцлийн бай болж байсан Хүннүгийн булш бүхий энэ хавийн нутаг одоо хамгаалах эзэнгүй үлджээ. “Оройд нь хүршгүй жаргал ёроолд нь хүршгүй зовлонгийн үүдийг нээдэг” хэмээн өвөг дээдсийн маань захиж, болгоомжлуулж ирсэн алтны арвин их нөөцтэйгөөсөө болж энэ сайхан газар хууль, дүрэм үйлчилдэггүй нинжа нарт “эзлэгдэж” баялаг ч үгүй, булш ч үгүй сүйтгэгдэхэд ойрхон байна.

Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн заагт орших Хүннүгийн булш бүхий Ноён уулын ойр орчимд алт болон төмрийн хүдрийн 42 лицензэд талбай бий. Үүнээс 20 гаруй нь алтных бөгөөд “Урт нэртэй” хууль батлагдахаас өмнө энэ хавийн газар нутаг нь лиценз эзэмшигч 10 гаруй компанийн “хамгаалалтад” байжээ.

Гэвч “Урт нэртэй” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосноор алтны компаниуд хамгаалалтаа буулгаж, ойн бүс бүхий энэ газар орон нутгийн ойн нөхөрлөлийнхний мэдэлд шилжсэн байна.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Монгол Улс өрсөлдөөнд бэлэн үү?

“Coal Mongolia 2015” олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. "Хар алтны салбарт хөрөнгө оруулагчдын" гэх тодотгол энэ чуулганыг ямагт дагаж ирсэн боловч энэ жилийн хувьд эл чимэг хэтэрхий гангадах мэт санагдана. Танхимд цугласан гадаадын хөрөнгө оруулагчдыг тоолж болохуйц цөөн байв. Хэлэлцэж буй сэдвийн далайц ч хумигдаж, хүнд үеийг хэрхэн даван туулахыг л чухалчилжээ. 

Томчуудаас нь эхэлж тоочвол, Таван Толгойн уурхайд хөрөнгө оруулахаар зэхэж буй Хятадын “China Shenhua Energy” компанийн төлөөлөгчид чуулганд оролцохоор аль эрт бүртгүүлээд байсан ч гэрээг нь УИХ хэлэлцэхээр татсан тэр үдэш энд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байх юм.

БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун “Coal Mongolia 2015”-д оролцох урилгыг хүлээн авсан хэмээн эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар тодотгосон боловч өчигдөр хүрэлцэн ирээгүй. Харин “Sumitomo’’-гийн бие төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн нь харагдсан. Уул уурхайн тоног төхөөрөмжийн голдуу, гадаадын цөөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл л энэ жилийн “Coal Mongolia”-г тоожээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

БАНК БИДНИЙГ 30 ХУВИЙН “ГУЙЛГАЧИН” ШИГ ҮЗЭЖ БАЙНА

Орон сууцыг хүмүүс жаргалын орон гэдэг. Тэрхүү ховорхон жаргалын оронд амьдрахын тулд уртын урт дараалалд нэрээ бичүүлж, арав, хорин жилээр хүлээх энүүхэнд байлаа, аав ээж, эмээ өвөөгийн минь үед.

Урьдын тэр цагаас хойш олон юм өөрчлөгдөж ул болсон ч орон сууцанд амьдрах л монголчуудын хувьд мөрөөсөл хэвээр байсаар. Нарт орчлонд ганц амьдрах юм чинь хэн ч гэсэн тохь тухтай орчин нөхцөлд халуун бүлээрээ аз жаргалтай насыг барахыг хүсэх нь мэдээж.

эр тусмаа инфляц тэнгэрт тэмүүлж, төгрөг газрын гаваар орох шахаж байгаа эдийн засгийн ийм хүнд үед жилийн найман хувийн хүүтэй зээлээр байртай болно гэдэг “тэнгэрийн умдаг атгахтай” адил зүйл. Гэвч жаргахын тулд зовдог нь хүмүүний ёсон гэлцдэг. Харин ард түмнээ жаргаахын тулд зовоодог төр засаг, тийм нийгэм байж боломгүй санагдана.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг