Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудын шинэ супер танк

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN

Дэлхийн хамгийн орчин үеийн танкыг бүтээснээ Оросууд Москвад болох Ялалтын баярын жагсаал дээр анх удаа олон нийтэд үзүүлэх гэж байна.

Саяхан “Армата” универсаль хуяглагдсан системтэй, дэлхийн гуравдахь үеийн анхны танк болох Т-14-ийн 20 ширхэгийг Оросын Армид сургуулилтын зорилгоор нийлүүлжээ.

Дэлхийн хамгийн том танкын үйлдвэр болох Уралвагонзавод (УВЗ) 2020 он гэхэд 2,300 T-14 үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

Үйлдвэрлэл нь 2017 онд эхэлж, жилд 500 ширхгийг үйлдвэрлэх юм.

Оросын зэвсэгт хүчин энэ онд багтан 32 шинэ танк авах гэнэ.

Одоогийн Т-72, T-90 танкнуудаас бүрдсэн зэвсэглэлээ 70 хувь T-14-өөр солих төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар T-14 нь Германы Leopard-2, Америкийн M1 Abrams зэрэг 35 жилийн өмнө зохион бүтээсэн боловч гол зэвсэг болж байгаа танкуудыг хол орхих хэмжээнд бүтээгдсэн гэнэ. Өрнөдийн эдгээр танкууд нь олон удаа сайжруулалт хийгдсэн ч үндсэн анхны загвараа хадгалсаар ирсэн юм.

Харин T-14 нь ЗХУ нуран унаснаас хойш хамгийн анхны цоо шинэ загварын танк болж байна.

T-14 танкын танилцуулга

 

Эх сурвалж: BI, The Diplomat