2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-26°
00:00
S32
-25°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google Maps 10 нас хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 9
IKON.MN

Google Maps үйлчилгээ 2005 оны 2 дугаар сарын 8-нд нээгдсэнээс хойш 10 нас хүрснээ өнгөрсөн сард тэмдэглэжээ.

Өнөөдөр энэ үйлчилгээ нь сар бүр нэг тэрбум гаруй хүсэлт хүлээж авдаг болсон байна.

Анх Google Maps-ыг Данийн ах дүү Ларс, Иенс Эйлструп Расмуссен нар санаачилжээ.

Тэд 2004 онд Google-тэй уулзан ердийн статик газрын зураг бус, интерактив хэлбэрийн MAP бүтээх санаагаа танилцуулсан байна. Ингээд ах дүү хоёрын компанийг Google худалдаж авсан түүхтэй.

Google Map болон Street View үйлчилгээтэй холбоотой зарим баримтуудыг энд жагсаалаа.

 

  • Африкын Мабу уулсаар хүрээлэгдсэн нэгэн шугуйг “Google Forest” хэмээн нэрлэх болжээ. Учир нь түүнийг Google Map-ээр олж илрүүлсэн юм.
  • Street View багийнхан нийтдээ дэлхий даяар 8 сая километр гаруй замыг туулан зураг аваад байна.
  • Google Maps-ын бүх мэдээлэл нь 20 Петабайт буюу 21 сая Гигабайт, эсвэл 20,500 Терабайт хэмжээтэй байдаг.
  • Google-ын бүдгэрүүлэх технологи нь автоматаар Street View зурганд буусан хүмүүсийн нүүр, автомашины дугаар зэргийг бүдгэрүүлэн сарниулж хувь хүний нууцлалыг хангадаг гэнэ.
  • Google Maps-ын зам заагчийг ашиглан дэлхий даяар автомашинууд жилд 19 тэрбум километр зам туулдаг гэнэ.
  • Street View зураг авдаг машинууд дэлхийн аль цэгүүдэд явж байгааг Google tracker ашиглан харж болно.
  • Google Maps нь таны зөвшөөрөлтэйгээр гар утаснаас тань байрлал тодорхойлж замын ачааллыг хэмждэг гэнэ.
  • Археологич Ангела Микол Египетын зарим пирамидуудыг Google Earth ашиглан олж байжээ.

 

Мөн хамгийн хөгжилтэй Street View агшнууд:

 Эх сурвалж: DailyStar.Co.UK

x