Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан охины дурсгалыг хүндэтгэх ёслол Чингисийн талбай болон, Бурхантай хөшөөний өмнө болж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хэрцгийгээр зодуулж амь насаа алдсан дөрвөн настай охины гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол Зайсан толгойд байрлах Бурхантай хөшөө болон, Чингисийн талбайд болж байна.

Уг цуглаануудыг иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан. Тухайлбал Бурхантай хөшөөний өмнө болж буй зул өргөх ёслолыг жиргээчид буюу твиттерийн идэвхтэй хэрэглэгчид уриалан зохион байгуулж хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэж байгаа юм.

Уг цуглаанд лам нар ирж оролцон ном хурж байгаа бол Чингисийн талбайд болж буй зул өргөх ёслолд олон зуун иргэд оролцож байгаа бөгөөд амиа алдсан охины ээж ирнэ гэсэн мэдээлэл байгаа юм.


Бурхантай хөшөөний өмнө болж буй зул өргөх ёслол