Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү гишүүн гурван сая дахь иргэний чацуутанд 125 сая төгрөгийн байр бэлэглэжээ

Монголын мэдээ
2015 оны 2 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Монголчууд өнгөрсөн сарын 24-нд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Өмнөговь аймагт гурван сая дахь иргэн мэндэлж, аав, ээждээ төдийгүй Монголчуудад баяр баяслыг бэлэглээд байгаа.

Тэгвэл гурван сая дахь иргэнтэй үе чацуутан 181 хүүхэд мэндэлж, Засгийн газрын захирамжийн дагуу гурван сая төгрөгийг олгохоор болсон. Түүнчлэн тухайн аймаг, орон нутгаас гурван сая дахь иргэний үе чацуутнуудад орон сууц болон бусад зүйлийг гардуулж байгаа. 

Тэгвэл Дундговьчууд гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлжээ. Тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүн энэ удаад ч нүнжиг бэлээ гайхуулаад авчээ.

Тэрбээр өөрийн төрсөн нутаг болох Өлзийт сумын иргэн Н.Цэрэн, Э.Цэрэндондог нарын гэр бүлд төрсөн гурван сая дахь иргэний үе чацуутан Ц.Азбаярт Улаанбаатар хотод байрладаг “Sunny town”-ы 125 сая төгрөгийн үнэтэй байрыг бэлэглэжээ.

Үүнээс гадна нэг сая төгрөгийг бэлэн гардуулсан байна. УИХ-ын чуулганы хуралдаанд суухдаа үг дуугардаггүй ч нутгийн олонтойгоо байнга уулзаж, тусалж дэмжиж байдаг.

 Б.Наранхүү гишүүн энэ удаад ч бусад гишүүдийг манлайлж, нутгийнхаа гурван сая дахь иргэний үе чацуутанд гараа сунгалаа. 

Харин орон нутгаас нь гурван сая дахь иргэний үе чацуутан Ц.Азбаярт 40 сая төгрөгийн үнэ бүхий Мандалговьд шинээр баригдсан ЗАЛУУС хорооллын 55  байрны 01 тоот орон сууцны түлхүүрийг гардуулсан байна.

Үүнээс гадна түүний чацуутан найман хүүхдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн аав ээжид нь хадгаламжийн дэвтэр бүхий бэлэг гардуулжээ. 

Зураг