2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-26°
00:00
S32
-25°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

GOOGLE STREET VIEW: Жилийн дараа хүмүүс компьютерийнхээ ард сууж байгаад эх орноороо аялна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 2
IKON.MN

Манай улс “Google Street View”-д нэгдсэн 61 дэх улс болсон хэмээх сайхан мэдээг аравдугаар сард бид дуулж байсан билээ.

Тэгвэл “Google Street View”-ийн залуус одоо хаана яваа бол, зургууд нь хэзээ орох бол, тэд хэрхэн ажилладаг бол гэж сонирхож байгаа хүмүүс олон.

Яг л энэ асуултын хариуг уншигчиддаа өгөхөөр бид энэхүү сурвалжлагаа бэлтгэлээ.

"GOOGLE STREET VIEW" ГЭЖ ЮУ ВЭ?

"Google street view"-д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм. 

Монгол орныхоо өнцөг булан бүрийг дэлхийн сая сая хүмүүст таниулах их ажлын ард гарахаар зорьж яваа залуусын нэг өдрийн зураг авалттай танилцах боломж гарав.

Тэдний хувьд гурван сарын турш Улаанбаатар хотын гудамжны ихэнх хэсгийн зураглалыг аваад дуусчихсан бөгөөд Биокомбинат, Шувуун фабрик, Гачуурт орчимын газар үлдсэн байлаа. 

Ингээд "Google street view"-ийн багийн гишүүд Х.Лхагвасүрэн, Г.Цэнгэл, Ж.Мандхайгийн хамт Биокомбинат орчмын зургийг авахаар хотын баруун тийш бид хөдөлсөн юм.

“ГҮҮГЛИЙН КАМЕР 15 ЗҮГТ ЗУРАГ АВДАГ”

 

Анх хараад сүрдэж, сонирхмоор энэ машинд суухын өмнө орой дээрх төмөр бөөрөнхий зүйл сонирхол татав. Энэ бол Гүүглээс явуулсан камер бөгөөд 15 тал руу зураг авч, секундэд хоёр кадр дардаг “ид шидтэй” ажээ. Мөн машин хурдлах тусам түүнд нь тааруулж зургаа дардаг бөгөөд хэр баргийн хөдөлгөөн, донсолгоонд ажирдаггүй юм билээ.

Ажиллуулахад хүний гар бараг оролцохгүй, жижиг удирдлагаар машиндаа сууж байгаад л зураглалаа буулгачихаж байгааг хараад технологийн дэвшлийг мэдрэв.

Машиндаа сууж байгаад л зураглалаа буулгачихаж байгааг хараад технологийн дэвшлийг мэдрэв.

Харин залуусын хувьд машинтайгаа гудамж талбай бүрээр нэг бүрчлэн явж зураглалаа хийнэ. Тэд машин орж болохгүй газруудаар камераа үүрээд алхаж зургаа авдаг. Ингэж явахад хаанаас, ямар учиртай хүмүүс явж байгаа сонирхож асуух хүмүүс олон байдаг бөгөөд биднийг явж байхад ч тааралдсан юм.

Оператор залуус зураглалаа хийчихээд зориулалтын CD дээр буулгаж Гүүглийн мэргэжилтнүүд рүү явуулдаг бөгөөд тэд зургийг хүлээж аваад вэб сайтдаа оруулдаг гэнэ. Энэ CD нь нэг удаадаа 15 мянга орчим зураг багтаах хүчин чадалтай ажээ.

“ГЭР ХОРООЛЛООР ЯВАХАД ЦАХИЛГААНЫ УТАС ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ”

 

Ингээд явж байхад хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ гэхэд Г.Цэнгэл “Гэр хорооллоор явж байхад тааралдах цахилгааны утаснууд их хэцүү. Ялангуяа өвлийн цагт гадаа гарч цахилгааны утсыг дээшлүүлээд доогуур нь машинаараа гардаг” гэв.

Урьд нь цахилгааны утаснаас болж камерныхаа төмрийг муруйлгасан тул Гүүглээс ахиж шинэ камер явуулж байжээ.

Мөн Улаанбаатар хот  маань ямар ч төлөвлөлтгүй, бохир байдгийг мэдэрсэн. Гэхдээ бидний хувьд аль болох муу муухайг нь бага гаргахыг хичээж ажилладаг. Гэхдээ Гүүглээс яг байгаагаар нь л буулгах шаардлага тавьдаг гэж ярьж байлаа.

Үүнийг би хамт явж байхдаа ч бас мэдэрсэн юм. Гэр хороолол дундуур явж байхад тэд хэд хэдэн удаа машинаасаа бууж цахилгааны утсыг камер дээгүүрээ гаргаж байв.

Урьд нь цахилгааны утаснаас болж камерныхаа төмрийг муруйлгасан тул Гүүглээс ахиж шинэ камер явуулж байжээ

Үүгээр ч зогсохгүй зарим хүмүүс “Зураг авахаа боль. Бид нарын юмыг хамаагүй аваад байна” гэх мэтээр сөрөг хандлага гаргаж байсан гэв.

Харин энэ ажлыг хийж байхад хамгийн сайхан санагддаг зүйл юу вэ гэхэд “Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа нь” гэж залуус дуу нэгтэйгээр хариулж байлаа.

Учир нь бид 10 жилийн дараа өнөөгийн Улаанбаатарыг яг байгаагаар нь харна. Харах харахдаа бүр хөгжиж дэвшсэн үү, яг хэвээрээ байна уу гэдгээ эдгээр зурагнаас жишиж нэг харна, дүгнэж нэг харна.

“ЖИЛИЙН ДАРАА ХҮМҮҮС КОМПЬЮТЕРИЙНХЭЭ АРД СУУЖ БАЙГААД ЭХ ОРНООРОО АЯЛНА"

Хэдийгээр Улаанбаатар хотоор аялж байхдаа тэд багагүй бэрхшээлийг туулсан боловч удахгүй Монгол орныхоо хөдөө талын үзэсгэлэнт байгаль, соёлын дурсгалт газруудыг ДЭЛХИЙД таниулахаар салхи татуулан давхих болно.

“Google Street View” төслөөр нэг жилийн дотор Монгол орны бүх хот, аймаг, сумдын зургийг буулгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Одоогоор Чингисийн талбай, Цонжин болдог, XIII зуун цогцолбор зэрэг газруудын зураглал "Google Street View"-д орчихсон байгаа учир хэн ч, хаанаас ч ороод ҮЗЭХ боломжтой.

Чингисийн талбай, Цонжин болдог, XIII зуун цогцолбор зэрэг газруудын зураглал "Google Street View"-д орчихсон 

Улаанбаатар хотын хувьд тэд зөвхөн гудамж талбайн зургийг авахаас гадна "Special Collection" буюу байшин, байгууламж доторх зургийг бас авч байгаа. Одоогоор сүм, музей, цэцэрлэг, парк, их сургуулиуд зэрэг 50 орчим барилгын дотор талын зураглалыг оруулахаар төлөвлөжээ.

Харин Монгол орны бүрэн хэмжээний зураглал жилийн дараа Гүүглийн вэб сайтад бүрэн орж, бид комьютерийнхээ ард сууж байгаад эх орноороо аялах боломжтой болох нь ээ.

Бүтэн өдөр явсны эцэст бид хотын төв рүү буцаж ирлээ. Тэд маргааш Шувуун фабрик, түүний дараа Дархан хот руу зургаа авахаар явна.

Тэдний явсан зүг бүрт, машиных нь мөр гарсан газар бүрт Монголын өдөр тутмын амьдралын зураглал түүх болон хадгалагдах болно гэж бодохоор үнэхээр хариуцлагатай, бас бахархалтай ажил хийж яваа залуус юм.   

"Google Street View" төслийн багийнхантай фэйсбүүкээр холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу.

 

x