Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг удахгүй олгоно

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд cap бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмж нь тухайн сарынхаа 15-ны өдөр гэхэд олгогдсон байдаг.

Харин 2015 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө өдийг хүртэл яагаад олгогдохгүй байгаа талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад “Хүүхдийн мөнгө болон бусад халамжийн санхүүжилт хараахан орж ирээгүй байна.

Энэ асуудал Сангийн яаман дээр яригдаж байгаа. Санхүүжилт орж ирсэн тохиолдолд шууд халамжуудыг олгож эхэлнэ.

Уг нь cap бүрийн 15-20-ны өдрүүдэд халамжуудыг олгочихдог. Харин энэ удаад оны эхний cap учраас жаахан удаашралтай байна. Гэхдээ удахгүй олгох байх” хэмээв.

 

Зураг