Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 21
www.ikon.mn
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна.

Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт 1.1 хувь, Баянзүрх дүүрэгт 1 хувь, Багануур дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргүүдэд 0.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул томуугийн вирусийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.

Иймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Дулаан хувцас өмсөх
     
  • Сайтар унтаж амрах
     
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа дарах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
     
  • Гараа тогтмол угаах
     
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
     
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
     
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх, угаах
     
  • Хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах
     
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
     
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

Хэрвээ mаньд халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж эмчийн зааврыг дагахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.