Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 5 сар дараалан буурлаа

Б.Ану
2015 оны 1 сарын 14
iKon.MN

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум Монголбанкны захиалгаар хийсэн 2014 оны 12-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон.

Тус судалгаагаар ОСҮИ 12-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 18.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.54 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -0.54 хувиар буурчээ.

Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 5 сар дараалан буурлаа.

Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 26.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.06 хувийн өсөлттэй, оны эхэн үеэс болон өнгөрсөн оны мөн үеэс 5.29 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 16.2 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.79 хувиар буурсан, оны эхэн үе болон өнгөрсөн оны мөн үеэс -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

#

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн утга

1.189

1.268

1.162

Өмнөх сартай харьцуулахад

-0.72 %

0.06 %

-0.79 %

Оны эхэнтэй харьцуулахад

-0.54 %

5.29 %

-3.3 %

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-0.54 %

5.29 %

-3.3 %

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцож буй бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс /2013.01-2014.12/

Эх сурвалж: Тэнхлэг зууч, Актив зууч ХХК, Монголиан пропертис ХХК

Улаанбаатар хотын ШИНЭ, ХУУЧИН орон сууцны үнийн индекс /2013.01-2014.12/

Эх сурвалж: Тэнхлэг зууч, Актив зууч ХХК, Монголиан пропертис ХХК