Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хоолны зардлын талыг асран хамгаалагч төлнө

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хүрээнд өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн. 

Тэдгээрээс онцолвол цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцах агуулга бүхий асуудлыг төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуралдааны үеэр:

  • Хүүхдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх,
     
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс 50 хувь хариуцдаг болох,
     
  • Харин эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцах зэрэг саналууд яригдсан юм.

 

Өнөөгийн байдлаар цэцэрлэгт өгч байгаа хоол тэжээл нь норматив үзүүлэлтийг хангахгүй байгаа талаар эцэг, эхээс гомдол ихээр ирэх болсон.

Хэрэв эцэг эх нь хоолны мөнгөний зохих хувийг өгвөл энэ нь эргээд тэдний зүгээс тавих хяналт шалгалтыг сайжруулна гэж үзэж буй аж.

Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны хувьсах зардлыг нэмэгдүүлэн түүний 50 хувийг эцэг, эх нь даах төсөл эхний шатандаа дэмжигдэж буй нь энэ юм.

Зураг