Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Одонтой болон жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг багасгахыг дэмжиж байна уу?

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "Эхийн алдар" одонтой болон жирэмсэн эхчүүдэд олгодог тэтгэмжийг багасгах шийдвэрийг ард иргэд дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга явуулж байна.

Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт энэхүү санал асуулгыг эхлүүлээд байгаа аж.

Уг санал асуулгад “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар “Эхийн алдар” одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг хасахаар саналаа оруулан тэтгэврийг танахаар төлөвлөж байна. Та үүнийг дэмжиж байна уу” гэсэн саналын хуудсыг аялуулж байгаа ажээ.

Энэхүү санал асуулга энэ сарын 20-ны 12.00 цагт Улаанбаатарт үргэлжлэх тул саналаа өгөх хүсэлтэй иргэдийг МҮЭСТО-нд урьж байгаа юм байна.