Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралын тойрог

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Алдарт гэрэл зурагчин Стив Маккури. Гэрэл зураг сонирхогчид энэ нэрийг хэдийнэ андахгүй мэдэх болсон бөгөөд дэлхийн хэмжээнд алдаршсан тоотой хэдэн зурагчны нэг билээ.

“Ажигла, хүлээ” гэсэн зарчмыг баримтлагч тэрбээр "Хэрэв чи хүлээж л чадвал хүмүүс чамайг болон барьсан камерыг чинь мартаж, жинхэнэ өөрөөрөө чиний дуранд буух болно" хэмээн сургадаг.

Афганистан, Иран Иракийн дайн, Ливан болон Камбожийн иргэний дайн зэрэг дэлхийн халуун цэгүүдэд буулгасан түүний олон зураг нэр хүндтэй шагнал хүртэж, сонин сэтгүүлийн нүүрт заларсны хамгийн алдартай нь “Афгани охин”.

Пакистан дахь Афганий дүрвэгсдийн хуаран Пишеварт буулгасан энэхүү хөрөг National Geographic сэтгүүлийн 1985 оны зургадугаар сарын нүүрэнд хэвлэгдсэнээс хойш эзнийхээ хамт энэ цаг үеийн хамгийн шилдэгт тооцогдох болсон юм.

Зурагчин 1984 онд Афганистан дахь дүрвэгсдийн хуаранд анх охиныг олж харжээ. Тэр үед охин танихгүй залуугийн харцнаас хэр их ичингүйрч байсныг энд дурьдах нь илүүц биз.

 Нүдний гал цог 17 жилийн дараа хэрхэн бөхсөнийг дараах зургаас нь харж болох юм. 

Үүнийг нь анзаарсан Стив эцсийн эцэст зургийг нь дарахыг зөвшөөрүүлж чадсан бөгөөд охин анх удаагаа зургаа даруулсан нь энэ байжээ.

“Афганистаны дүрвэгсдийн зовлон шаналалыг нь баримтжуулан үлдээхийг л эрмэлзэж байснаас биш тэр охины зураг ингэж алдаршина” гэж төсөөлөө ч үгүй хэмээн зурагчин нэгэнтээ дурсан ярьсан байдаг. Харин түүний нүдний гал цог 17 жилийн дараа хэрхэн бөхсөнийг дараах зургаас нь харж болох юм.

Зурган дээрх охиныг Шарбат Гула гэдэг. Олон жилийн турш зурган дээрх охин хэн болох хаана амьдардаг нь таамаг төдий байлаа. Олон хүний танил болсон энэ зургийн эзнийг 2002 онд “National Geographic’’-ийн баг эрж олжээ.

Тэд сураглаж явсаар Тора Борагийн ойролцоох ууланд хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа гэх сургийг дүрвэгсдийн лагерийн багшаас дуулж, зургаан цаг машинаар явж, гурван цаг алхсаар сая нэг бүсгүйн гэрт иржээ. Охин хэдийнэ 29 нас хүрсэн байсан бөгөөд өөрийгөө дэлхий дахинд танил болсныг мэдээгүй байжээ.

Хэдийгээр тэрээр Стивийг зургийг нь дарсаныг санаж байсан ч дэлхий нийтэд түүнийг танил болгосон зургаа тэр л үед харсан гэдэг. “Цаг хугацаа, зовлон зүдгүүр түүний залуу насыг баллаж орхисон байлаа” хэмээн National Geographic-ийн сэтгүүлч халаглан бичжээ.

Арьс нь шир шиг л харагдаж, нүдний гал цог нь хэдийнэ бөхсөн байжээ. Афганистанд хагас зууны турш үргэлжилсэн цуст дайнаар 1.5 сая хүн амиа алдаж, энгийн иргэд ямар их зовлон зүдгүүр туулсаныг батлах үнэн түүхийн гэрч болж буй мянга мянган хүний төлөөлөл бол Шарбат Гула бүсгүй. Тэрээр 13 настайдаа хүнтэй гэрлэж, дөрвөн охин төрүүлжээ.

Зураг