Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коко Шанелийн АЛТАН СУРГААЛИУД

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
  • Эмэгтэй хүний G цэг, SHOPPING гэдэг үгний төгсгөлд байдаг
  • Бүсгүйчүүдийн ажил бүтэмжгүй байх тусмаа сайхан харагдах ёстой
  • Эрчүүдээр хайрлуулахын тулд бидэнд гоо сайхан хэрэгтэй, харин тэднийг хайрлахын тулд тэнэг байх хэрэгтэй
  • Бүсгүй бүр хоёр зүйлийг мэдэж байх ёстой: юуг бас хэнийг хүсч байгаагаа
  • Чи миний тухай юу гэж бодож байгаа нь надад хамаагүй. Би чиний тухай бүр бодох ч үгүй байна.
  • Чи хэзээ ч өөртөө байгаагүй зүйлийг олж авахын тулд хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийх ёстой
  • Үзэмжгүй муухай эмэгтэй гэж байдаггүй, залхуу эмэгтэй л гэж бий
  • Бүсгүйчүүд гэрлэх хүртлээ ирээдүйдээ санаа зовдог. Харин эрчүүд гэрлэх хүртлээ юунд ч санаа зовдоггүй.
  • Гоо сайхандаа анхаарахын тулд зүрх сэтгэлээсээ эхлэх хэрэгтэй, үгүй бол ямар ч будалт нэмэр болохгүй.
  • Өөрийгөө өндөр үнэлдэг бүсгүйчүүд нүүрээ буддаггүй.
  • Гар бол бүсгүй хүний нэрийн хуудас, хүзүү бол пасспорт, хөх бол гадаад пасспорт
  • Хөгшрөлт дурлалаас хамгаалахгүй, харин дурлал хөгшрөлтөөс хамгаална
  • Өөрийнхөөрөө хувцаслах нь бусдын инээдийг хүргэж болох ч энэ л миний амжилтын нууц юм. Би бүгдээс өөр харагддаг.
  • Жинхэнэ аз жаргал хямд байдаг. Хэрвээ өндөр үнэтэй бол тэр хуурамч.
  • Хэрвээ чи жигүүргүй төрсөн бол түүнийг ургахад бүү саад бол.
  • Бүсгүйчүүд дотуур хувцас сонгохдоо нөхрөө сонгохоос илүү болгоомжтой ханддаг