Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийбаяр: Хийсэн шивээсээ хараад л танина

Х.Монголхатан
2014 оны 12 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Гарын дүйтэй, авьяастай нэгэн залууг энэ дугаарт “Өөр мэдээ” онцоллоо. Тэр хүний хөрөг зургийг аппаратаар авсан мэт гайхалтай зурна, цаасан урлалаар бүтээл туурьвина, модоор сийлбэр хийнэ, хүний бие дээр урлагийн бүтээл шивнэ гээд хийхгүй зүйл үгүй. Өөрийн авьяасаа ажил, амьдралынхаа гол хүч болгосон түүнийг Д.Өлзийбаяр гэдэг. Тэрээр “Хулангоо” салонд шивээс /tattoos/ хийдэг юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танд нэг хүнд ахадмаар олон авьяас заяажээ. Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

-Би багаасаа зураг зурдаг хүүхэд байлаа. Хэдий сургуульд нь сурч мэргэжлийг нь эзэмшээгүй ч өөрийн сонирхлоор зураг зурдаг юм. Хүний хөрөг зураг хараад л харандаагаар зурчихдаг байсан.

Нэг хэсэг хүмүүсийн хөргийг зурж хоолоо олж иддэг байлаа. Дараа нь цаасан урлал руу орсон. Сонирхолтой боловч ажиллагаа ихтэй, ядардаг юм. Тэгээд хоёр жилийн өмнөөс шивээс рүү орсон. Зургийн сонирхлоо цаасан дээр бус бие дээр шилжүүлсэн гэхүү дээ. /инээв/

-Ямар багшаар заалгасан бэ?

-Би ямар нэг сургуульд сураагүй, хэн нэг хүнээр заалгаагүй. Өөрийн сонирхлоор хүмүүсийг хараад л бүгдийг сурсан.

Би ямар нэг сургуульд сураагүй, хэн нэг хүнээр заалгаагүй.

-Шивээс хийлгэх сонирхолтой хүмүүсийн нас залуужаад байна уу?

-18-аас дээш насны хүнд шивээс хийдэг. Хэрэв насанд хүрээгүй бол заавал аав ээжээ дагуулж ирж зөвшөөрөл ав гэдэг юм. Ер нь 20 гаруй насны залуучууд их хийлгэдэг. Хүмүүс мэнгэ сорвио даруулаад шивээс хийлгэж байна.

Найзууд ижилхэн шивээс хийлгэдэг. Сүүлийн үед хүмүүс бөөгийн хийлгэхийг зөвлөсөн шивээс биедээ шивүүлж байна. Тэгэхээр нас хүйс харгалзахгүй болчихоод байгаа юм. Шивээсийг сайн арчлаад, зөв эдгээвэл гоё болдог.

-Голдуу ямар төрлийн шивээс хийдэг вэ?

-Өнгөт хар, 3D, авангард, хээ, холимог гээд бүх л төрлийн шивээс хийдэг. Урдны цагт байсан цэргийн, шоронгийн үл бүтэх хүмүүс шивээс хийлгэдэг гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн.

Одоо хүмүүс шивээс бол урлаг гэдгийг ойлгодог мэддэг болсон.

Урлагийн бүтээл гэдэг утгаараа хүний бие дээрх шивээсээ харах сайхан байдаг.

Мэдээж энэ ажлаараа би мөнгө олж, амьдралаа авч явна. Хүмүүс ч хийлгэсэн шивээсэндээ сэтгэл хангалуун байж, баярлалаа гэж хэлэхийг сонсох сайхан байдаг.

-Гудамжинд явж байхдаа өөрийнхөө хийсэн шивээсийг таньдаг уу?

 

 

-Танилгүй яах вэ. Зун бол хүмүүс шивээсээ ил гаргаж явдаг. Өөрийнхөө уран бүтээлийг хараад л танина. Харин тэр хүнийг танихгүй, тэр хүн ч намайг танихгүй шүү дээ.

-Сонголтоо зөв хийхгүй бол нэг л шивүүлсэн бол дахиж арилгахад хэцүү юу?

-Тиймээ. Шивээс арилгадаг газрууд байдаг. 2-3 удаа лазердуулж байгаад сорви болж арилдаг. Нэг жижиг шивээс 20 мянган төгрөгөөр хийлгэчихээд 200 мянгаар арилгуулах болно.

Тиймээс шивээс хийлгэхдээ маш сайн бодож, төлөвлөж, судалж байх хэрэгтэй.

Хамгийн гол нь шивээсээ эдгээхдээ хүмүүс анхаарах хэрэгтэй.

Хамгийн гол нь шивээсээ эдгээхдээ хүмүүс анхаарах хэрэгтэй. Сайн арчлаад зөв эдгээвэл гоё болдог.

Түүнээс ус хүргээд, өвчлүүлбэл бүдгэрээд, сорви болж муухай эдгэдэг. Ер нь ариун цэвэр сахиж, стандартын дагуу шивээс хийхгүй бол аюултай. Цусаар дамжин янз бүрийн өвчин тусах магадлалтай шүү дээ.

-Гоё шивээстэй болохын тул маш их тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Өвчин намдаах зүйл хэрэглэдэг үү?

-Би өвчин намдаагч хэрэглэдэггүй. Гадуур хэрэглээд зараад байгаа өвчин намдаагч тоснууд олигтой үйлчилдэггүй. Хөмсөг, контур гэх зэрэг гоо сайхны шивээс хийдэг.

Өвчин намдаагч түрхэхгүй хийхэд арьс будаг сайн авдаг. Ер нь 5-6 цагаас илүүгээр хүнд шивээс хийж болдоггүй. Том шивээсийг хувааж хэд хоногийн зайтай хийдэг. 

-Баяр ёслол болохоор юм уу, улирлын байдлаас шалтгаалж шивээсний сезон гэж байх уу?

-Баяр хамаардаггүй л дээ. Гэхдээ манайхан дулаан орохоор л шивээс хийлгэе гээд ирдэг. Тиймээс зуны илүү ачаалалтай.

Уг нь өвөл шивээсээ хийлгэвэл яг зөв эдгэдэг. Нар салхи үзэхгүй дулаан хувцаслаад явдаг учир өнгө нь тод их гоё болдог. Хүний биед маш тохиромжтой байдаг.

-Шинэ жилийн холбогдолтой зураг зурах, шивээс хийх үйлчилгээ байдаг уу?

-Боди арт буюу гоёлын зураг зурдаг. Ийм зураг нь 2-3 хоногтоо арилдаггүй юм.

-Цаасан хайчилбар хийдэг гэсэн. Тэр тухайгаа яриач?

 

 

-Цаасаар урлахуй гэдэг урлаг бий. Хар, цагаан цаасыг хайчилж хийдэг. Би гурван жил цаасан хайчилбар хийсэн. Их сонирхолтой боловч маш их цаг зав, хөдөлмөр шаарддаг.

Харин ажлынхаа завсар зайгаар модоор морин хуур, шатар зэрэг сийлбэр хийдэг байлаа. 2006 онд наадмаар их зургаан ханатай гэр хүнтэй хамтарч хийсэн.

Хүмүүсийн хийж байгааг харж, хамтарч ажиллаж байхдаа сураад л явдаг юм. 

-Цаашид өөрийгөө яаж хөгжүүлнэ гэж бодож байна?

-Би өөрийн гэсэн гоо сайхны бүх төрлийн үйлчилгээтэй том салон байгуулна гэж бодож байгаа.

Санхүүгийн асуудлаа шийдчихвэл, хамтарч ажиллах хүн байвал гоё газар байгуулах зорилготой. Цаашид илүү олон зүйл сурч хөгжих хүсэлтэй.

Зураг