Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүний хэвийн жин хэд байх ёстой вэ?

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Турах хүсэл нь орчин цагийн эмэгтэйчүүдийн хувьд бусдыг дуурайх бус амьдралынх нь зайлшгүй шаардлага болжээ.

Илүүдэл жинтэй байх нь цаашид улам муу үр дагуулна гэх боллоо. Иймд хоол болон дасгал хөдөлгөөнтэй харьцах харьцаагаа эргэж нэг харахаас аргагүй болжээ.

Хүн байх ёстой жингээсээ хэдэн кг илүү байна вэ? Санаа зовох ямар нэг үндэс байна уу, үгүй юу гэдгийг яаж тодорхойлох вэ?

Биеийн жингийн хэмжээг тогтоох олон томьёо байдаг.

Жишээ нь: Германд илүү жинг тусгай аргаар бодож олдог аж. Энэ аргаар бол бүх биеийн индекс гэгчийг бодож олох ёстой бөгөөд хэрэв таны биеийн индекс 30 хүрсэн байх юм бол судас бүдүүрэх, цөс чулуутай чихрийн өвчин, багтраа тэр бүү хэл өмөнүүгээр өвчлөхөд бэлэн болжээ гэсэн үг.

Бүх биеийн индексийг яаж бодож олох вэ?

Үүний тул өндрийн хэмжээг квадрат зэрэгт дэвшүүлнэ. Дараа нь биеийн жингийн хэмжээг гарсан тоондоо хуваана.

Жишээ нь: хэрэв та 65 кг жинтэй, 1.70 метр өндөр бол 1.70x1.70= 2.89 болно.

Дараа нь 65:2.89 = 22.49 Хэрэв индекс 20-25 хооронд байвал биеийн жин хэвийн байна гэж үзэх бөгөөд 25-30 байвал жин жаахан илүүдэлтэй гэж үзнэ.

Харин 30-аас дээш болж ирвэл илүүдэл жинтэй, аюултай шатандаа оржээ гэж үзэж болно.

 

Зураг