Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зэн Буддизмын АМЬДРАЛ ӨӨРЧЛӨХ 10 сургааль

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Зэн бол онцгой төлөв байдал, одоо цагт амьдрах урлаг, өөрийгөө ямар нэг бүхэл юмны нэг хэсэг гэдгээ мэдрэх мэдрэмж, бүх зүйлсийн мөн чанарыг ойлгох ухаан юм.

Гэхдээ үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд завилан сууж, амьсгалаа зохицуулан, бясалгал хийх шаардлагагүй. Зүгээр л түүний сургасан үнэнийг хүлээн зөвшөөрч амьдралаа өөрчил!

  • Ирээдүйд амьдрахаар одооноос бэлдээд хэрэггүй. Шууд амьдарч эхэл.
  • Аль болох их алдаа хий. Гэхдээ нэг л зүйлийг бүү март: алдаагаа давтаж болохгүй. Тэгвэл чи өсөж дэвжинэ.
  • Хэрвээ чи амьдармаар байвал нэг л зүйлийг сур: бүх юмсыг байгаагаар нь хүлээн зөвшөөр, өөрийгөө ч хэн гэдгээ хүлээн зөвшөөр.
  • Хэрвээ чи хүнд дурлавал түүнийхээ хувийн амьдралд бүү нөлөөл. Түүнийхээ дотоод ертөнцийн хил хязгаарыг зөрчиж болохгүй.
  • Хэрхэн хайрлуулах талаар бодохоо больж өөрөө бусдыг хайрлаж эхэл. Ингэж байж л бусдаар хайрлуулна. Өөр зам байхгүй.
  • Чи амьдрах хэрэгтэй гэдгээ мартаж, амьдралдаа огт хамаагүй зүйлсээр хөөцөлдсөнөөс болж хорвоогийн бүх зовлон ирдэг.
  • Эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл гэдгийг ойлго. Хэрвээ хайр чамд эрх чөлөө өгөхгүй байвал тэр чинь хайр биш.
  • Бүх сургааль хүнийг өөр хэн нэгэн шиг байхыг номлодог учраас хэн ч сэтгэл хангалуун үлддэггүй.
  • Хэрвээ чи баян бол энэ тухайгаа бодоод хэрэггүй. Хэрвээ чи ядуу бол үүндээ эмзэглээд хэрэггүй.
  • Хэрвээ чамаас асуудлууд салдаггүй бол …зүгээр л тэдгээрийг ойлгох гээд үз, тэгвэл бүх асуудал чинь алга болно.