Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Үл хөдлөх хөрөнгө сонгохдоо аль болох ирээдүйгээ харах хэрэгтэй"

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 12 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн хүн амыг орон сууцжуулах нь агаарын бохирдол багасгах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны олон хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр 2013 оноос орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн билээ.

Эдгээр хөтөлбөрүүд үр дүнгээ өгч ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо эрс нэмэгдэн орон сууцны борлуулалт ч өсөөд байгаа. 

Энэ үед оршин суугчдын тав тухыг хангасан орон сууц барихыг зорилгоо болгон ажиллаж буй "Люкс хаус" компанийн төлөвлөлт маркетингийн албаны дарга Д.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

Инженерийн шугам сүлжээ сайн байх нь барилгын үнэ цэнийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог

 

- Барилгын салбар бусадтайгаа харьцуулахад харьцангуй өсөлттэй, өрсөлдөөн ихтэй байна. Энэ үед танай компани бусдаас юугаар ялгарч байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

- Тэгье. Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  Манай компани 2005 онд байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш дөрвөн барилгын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Одоо тав дахь бүтээн байгуулалт болох 104 айлын стандарт сайн зэрэглэлийн орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ орон сууц маань 2015 оны тавдугаар сард ашиглалтад орно.

Бид хүний төлөө барилга барьдаг.

Бидний баримталдаг зарчмуудаас онцлууштай нь гэвэл “Бид хүний төлөө барилга барьдаг” гэж хэлмээр байна.

Мэдээж бизнесийн байгууллага учраас ашиг олох хэрэгтэй. Гэхдээ зөвхөн ашгийн төлөө явах нь өрөөсгөл. Харин хүний төлөө ажиллах хэрэгтэй. Бидний гол зорилго бол ердөө л энэ.

Ер нь ямар ч бизнес тийм л байх хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхэн хүнд л зориулагдаж байгаа шүү дээ. Тэр дундаа барилга бол маш онцгой салбар. Учир нь барилгачин хүн хэрэглэгчийнхээ төлөө хэр ажиллаж байгаа нь бүтээн босгосон барилгаас нь шууд харагддаг.

Эргээд хэрэглэгчтэйгээ таарахад нүүр улайхгүй байна гэдэг сайхан. 

- Оршин суугчдын тав тухыг хангахын тулд тухайлбал юун дээр нь илүү анхаардаг вэ?

- Бид архитектурын шийдэл дээр анхаарлаа их хандуулдаг. Гадна талбай болон барилгын нийт хэмжээтэй холбоотой талбайн ашиглалт, бүтэц зохион байгуулалт, цонхнуудаар нар тусах байдал, нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ, гадна орчны авто зогсоол, нийтийн үйлчилгээ, СӨХ гээд маш олон зүйлийг энд дурдаж болно.

Жишээ нь, Одоо хэрэгжүүлж байгаа LUX - 5 төслийн барилгын газарт 300-400 айлын орон сууц барих боломжтой. 

Харин манай компанийн зүгээс орон сууцны айл бүр нар үзэж, уужуу зай талбайд ая тухтай байхаар төлөвлөж өмнөх төслүүдийнхээ сайн, амжилттай болсон бүх туршлагуудаа шингээн 1-3 давхартаа худалдаа үйлчилгээний төвтэй, гаднаа болон газар доор хоёр давхар авто машины зогсоолтой, хүүхэд хөгшид амарч тухлах тоглоомын талбайн өвөрмөц шийдэлтэйгээр 104 айлын орон сууц барьж байна. 

Барилгын зүрх судас болсон инженерийн шугам сүлжээ сайн байх нь барилгын үнэ цэнийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог. Тэр дундаа өвлийн цагт дулаан хангамж найдвартай байх ёстой. Тэр утгаараа бид энэ удаагийн төсөл дээр шалны халаалтын системийг цогцоор нь шийдсэн.

Монголд анхны хамгийн өндөр шалны халаалт бүхий орон сууцны барилга гэдгээрээ бас онцлог байгаа. Бидний хувьд шалны халаалтын системийг Lux house-4 төсөл дээрээ ашигласан бөгөөд энэ нь эрчим хүч хэмнэлтийн талаасаа шалгарсан технологи байсан учраас шинэ төсөл дээрээ ч бас ашиглаж байгаа.

Барилгын зүрх судас болсон инженерийн шугам сүлжээ сайн байх нь барилгын үнэ цэнийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог.


Нөгөө талдаа барилга дулаахан байх үндсэн нөхцөл бол дулааны алдагдал маш бага.  Энэ нь цонхтой шууд холбоотой. Бидний хувьд Германы VEKA брэндийн Евро стандартын, гурван давхар резинтэй, сайн чанарын цонхыг хийнэ. Тус цонхны хувьд дулаан алдалт маш бага байх юм.

Дулаантай холбоотой өөр нэг асуудал бол зуны цагт Улаанбаатар дулааны станц ТӨХК-иас хийгддэг их засварын ажилтай холбоотой хэрэгцээний халуун ус тасардаг. Энэ нь хүмүүст төвөгтэй байдлыг бий болгодгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл манай барилга дээр халуун ус тасрах явдал тохиолдохгүй. Хамгийн орчин үеийн ус халаах халуун тогоог байршуулж байгаа.

Мөн цэвэр усны хоолойг зэвэрдэггүй ган хоолойгоор хийж байгаа. Энэ нь хамгийн багадаа 50 жилийн настай. Мөн цахилгааны тусдаа эх үүсвэрийг барьж байгаа бөгөөд цахилгаан тасарсан тохиолдолд нийтийн эзэмшлийн талбай, лифт, шатны хонгил цахилгааны нэмэлт эх үүсвэрээс тэжээгдэн байнгын гэрэлтэй байхаар төлөвлөсөн гээд дурдаад байвал олон зүйл бий. 

- Орон сууц худалдан авч байгаа иргэдэд шийдвэр гаргахад ямар шалтгаанууд түлхүү нөлөөлж байна вэ?

- Мэдээж хэрэг худалдан авагчид нэгдүгээрт үнэ, хоёрдугаарт байршил, гуравдугаарт төлөвлөлт, тэгээд барилгын компанийн туршлагыг хардаг. 

Үл хөдлөх хөрөнгө сонгохдоо бид аль болох ирээдүйгээ харах хэрэгтэй.

Үл хөдлөх хөрөнгө сонгохдоо аль болох ирээдүйгээ харах хэрэгтэй. Таны худалдаж авсан орон сууцны ирээдүйн үнэ цэнэ гэж зүйл байдаг.

Энэ үнэ цэнийг хадгалж үлдэх яс чанар сайтай орон сууцыг сонгохын тулд худалдан авагчид маань энэ барилгыг барихдаа тухайн төсөл хэрэгжүүлэгч компани ямар төлөвлөлт гаргасан, баригдсаны дараа тухайн барилгадаа хэр анхаарал хандуулж байгааг харах хэрэгтэй.

Мөн энэ хоёр хүчин зүйлийг олон зүйл асуулгүйгээр ганцхан асуултаар мэдчих боломж бас бий. Миний хувьд орон сууц авахын тулд “Танай барилгад танай ажилчдаас хэчнээн хүн ирээдүйд амьдрах вэ” гээд л асуучихна. Шууд хариулж чадахгүй бол та болгоомжлох хэрэгтэй. Тэр хүн өөрийнхөө барьсан барилгын яс чанарт эргэлзэж байна гэсэн үг шүү дээ.

Худалдан авагчид чанар, барилгын материал, бүтэц зохион байгуулалт, хийц, бүрэн цутгамал уу үгүй юу, газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй гээд олон хүчин зүйлийн талаар асуудаг. Тэгээд түүнийгээ тухайн барилгын давуу тал гэж ойлгодог. Гэтэл энэ нь тухайн барилга бүрт заавал тавигддаг байх ёстой стандарт.

Тэгэхлээр та орон сууц худалдан авах гэж байгаа бол тухайн байрыг барьсан хүн тэр байрандаа амьдарч байна уу, амьдрах уу? гэдгийг л асуух хэрэгтэй.

Барьсан хүн нь барилгадаа сэтгэл хангалуун амьдарч чадаж байгаа бол асуудалгүй гэсэн үг шүү дээ.

- Танай компанийн ажилчдын хувьд өөрсдийн барьсан байрандаа амьдардаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Манай захирал, дэд захирлууд, борлуулалтын ажилтнууд, барилгачид ер нь өөрсдийн барьсан барилгууддаа л амьдардаг. Чанар, аюулгүй байдалд нь итгэдэг, ая тухтай байж чаддаг болохоор тэр шүү дээ.

Бидний хувьд ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдэхийн тулд аль нэг хямдхан барилга, орон сууцнаас худалдаж авч өгөхийг урьтал болгодоггүй.

Харин чи өөрөө барьсан барилгадаа амьдрах учир “Өөрийнхөө гэр орныг босгож байгаа сэтгэлээр барилгадаа хандах хэрэгтэй шүү” гэдэг манай компанийн зорилготой холбоотой юм.

Өөрийн амьдрах гэрээ хэн ч муу хийхийг бодохгүй, тэр ч утгаараа манай хамт олон энэ сэтгэлийн үүднээс ажилдаа хандацгаадаг. 

 

Эдийн засгийн хямрал компаниудад маркетингаа сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж олгодог

 

- Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш орон сууцны худалдан авалт эрс нэмэгдсэн. Энэ нь танай борлуулалтад хэр нөлөөлсөн бэ?

-Мэдээж нөлөө үзүүлэлгүй яахав. Манай Lux-5 Residence төслийн хувьд 74 м2-тай 2 өрөө, 101 м2-тай 3 өрөө орон сууцны сонголттой, давхартаа дөрвөн айлтай, айл болгон гал тогоо тусдаа төлөвлөгдсөн байгаа.

Манай хоёр өрөө орон сууцнууд талбайн хэмжээгээрээ найман хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой байгаа. Мөн борлуулалтанд дэмжлэг үзүүлэхээр Хаан банк маш сайн нөхцөлтэй зээлээр хамтран ажиллаж байна.  

Бидний өмнөх төслүүдийн борлуулалт эдийн засгийн хүнд хэцүү цаг үеүүдэд хийгдэж байсан бөгөөд борлуулалтын хувьд ямар нэг хүндрэл гардаггүй байсан нь орон сууцны төлөвлөлт, чанартай хобоотой.

Ер нь эдийн засгийн хямрал гэдэг нэг талаараа бараа бүтээгдэхүүн борлуулагчдад маркетингаа сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байдгаараа давуу талтай. 

- Барилгын бизнес ченжүүдийн гарт орж, орон сууцыг дамлаж зарах нь их болсон гэдэг. Жишээ нь танай компани үүнээс сэргийлэх ямар нэгэн бодлого барьдаг уу? 

-Ийм тохиолдлууд ганц нэг бий. Гэхдээ манай компанийн хувьд ийм ченж хийх гэсэн, дамлаж зарж ашиг олох гэсэн үйлдлүүдээс аль болох зайлсхийдэг.

- Орон сууцны СӨХ-тэй холбоотой асуудлууд маш их байдаг. Танай компани орон сууцны барилгуудынхаа СӨХ-ийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

- Барилгын үнэ цэнийг хоёр үндсэн хүчин зүйлс бүрдүүлдэг гээд ойлгочиход болно. Энэ нь барилгыг барих, ашиглах гэсэн ойлголт юм.

Сайхан зүйл бүтээн босгосны дараа барилга элэгдэнэ хуучирна. Гэтэл тэр элэгдэл хуучралтад санаа тавих ёстой СӨХ  гэж байгууллага байдаг.

Бидний өмнө ашиглалтанд оруулсан Люкс Хаус 1,2,3-ын СӨХ-үүд ажлаа тийм ч сайн хийдэггүй. Бид өөрсдөө барьсан барилгадаа амьдардаг болохоор СӨХ-ийн асуудлыг хариуцдаггүй ч ажлыг нь өмнөөс нь хийгээд явдаг.

Тиймээс дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Люкс Комфорт ХХК гэдэг СӨХ болон нийтийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан байгууллагыг байгуулсан.Энэ компани маань2013 онд манай хамт олны бүтээн босгож ашиглалтанд оруулсан Люкс Центр барилгын ашиглалтыг хариуцаад нэг жилийн нүүр үзэж байна.

Манай өмнөх барилгуудын оршин суугчдад тухайн компани ашиглалт, үйлчилгээг нь хариуцан ажиллая гэдэг саналаа өгчихсөн, иргэдийн хариуг хүлээгээд ажлаа эхлэхэд бэлэн байгаа. Тус компани ажиллаж эхэлснээс хойш СӨХ-тэй холбоотой асуудал LUX center барилгад огт гараагүй байх жишээтэй.

Мөн бид Люкс Хаус гэдэг нэгэн дээвэр дор хамтран амьдарч байгаагийн хувьд оршин суугчидтайгаа байнгын харилцаа холбоотой байж хамтдаа асуудлуудаа шийдэхээс гадна нийгэмдээ чиглэсэн олон нийтийн ажлуудыг хамтран хийж байхаар төлөвлөөд байна.

Үүний эхлэл болгож бүтээн байгуулалтын ажлаараа Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулаад зогсохгүй  Люкс Хаус ХХК-ийн орон сууцанд амьдарч байгаа нийт оршин суугчидтайгаа хамтраад нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аянг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа.

Уншигч та бүхэн манай компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.luxhouse.mn/ болон http://lux5.mn/ сайтаар холбогдоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.