Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эйнштейний томъёолсон АМЬДРАЛЫН АРВАН НЭГЭН ДҮРЭМ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Альберт Эйнштейн бол агуу их физикч байсан. Тэр цаг үеэсээ түрүүлж олон физикийн хуулиудыг нээсэн. Гэхдээ тэр зөвхөн физикч байсангүй. Эйнштейн бас философич байсан бөгөөд амьдралын хуулиудыг ч зөв томъёолж чадсан юм.

Түүний зөв амьдрал, амжилтын тухай гайхалтай тодорхойлолтуудыг хүргэж байна.

  • Хэзээ ч шинэ зүйл санаачилж үзээгүй хүн алдаа гаргадаггүй

Алдах вий гэсэн айдсаасаа болоод ихэнх хүмүүс шинэ юм хийдэггүй. Гэхдээ ингэх хэрэггүй юм. Алдаж үзсэн хүн, шууд амжилт гаргасан хүнээс илүү амжилтын арга замыг мэддэг болно.

  • Боловсрол гэж сургуульд заалгаснаа бүгдийг мартсаны дараа чамд үлдсэн зүйлийг хэлнэ

30 жилийн дараа чи сургуульд заасан бүгдийг мартах нь гарцаагүй. Харин энэ үед чамд өөрөө сурсан тэр зүйлс чинь үлддэг. Энэ бол жинхэнэ боловсрол юм.

  • Би өөрийн төсөөллөөрөө яг зураач шиг чөлөөтэй зурж чаддаг. Төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал. Мэдлэг бол хязгаартай. Харин төсөөлөлд хязгаар байхгүй.

Хүн төрөлхтөн агуйд амьдарч байснаасаа хойш хэр их хөгжсөнийг харахад бид төсөөллийн хүч чадлыг бүрэн ойлгож болно. Өнөөдрийн бидний амьдрал бол өвөг дээдсийн маань төсөөллийн үр дүн. Ирээдүйд ямар байхыг бид одоо дотроо төсөөлж байна.

  • Чухам юунаас анхны санаагаа авснаа нууцалж чадвал сайн бүтээлд тооцогддог

Бүтээлийн чинь давтагдашгүй, онцгой байдал нь хаанаас чамд ийм зүйл хийх санаа орж ирснээ хэр сайн нуухаас хамаардаг. Чамд хэн нэг агуу хүн санаа өгсөн байж болох ч, хэрвээ дэлхий нийтээрээ чамайг харж байгаа бол таны санаа давтагдашгүй мэт харагдах ёстой.

  • Хүний үнэ цэнийг илэрхийлэгч нь түүний бодитойгоор хийсэн зүйл болохоос хувийн мэдлэг чадвар биш. Үнэ цэнэтэй хүн байх нь хувийн амжилт гаргахаас илүү чухал.

Хэрвээ бид дэлхийн хэмжээний алдартай хүмүүсийг харвал тэд бүгд энэ дэлхийд ямар нэг зүйл бүтээж өгсөн байдаг. Авах эрхтэй байхын тулд өгөх хэрэгтэй. Таны зорилго үнэ цэнээ нэмэгдүүлэхэд чиглэсэн тэр цагт та амьдралын дараагийн түвшинд шилжинэ.

  • Амьдрах хоёр янзын арга зам бий: нэг бол ямар ч гайхамшиг байхгүй мэт, үгүй бол энэ дэлхийн бүх зүйл гайхамшигтай мэт

Хэрвээ огт гайхалтай зүйл байхгүй мэт амьдарвал та бүгдийг ямар ч саадгүйгээр хийж чадна. Харин бүх зүйл гайхалтай мэт амьдарвал энэ дэлхийн өчүүхэн зүйлээс ч сайхныг мэдэрч таашаах юм. Энэ хоёр замыг зэрэгцүүлэн амьдарч чадвал амьдрал тань амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байх болно.

  • Би өөрийгөө болон өөрийн сэтгэн бодох чадвараа эргэцүүлж үзээд дараах дүгнэлтэнд хүрсэн юм. Өөр ямар ч хийсвэрлэх аргаас илүү миний өөрийн төсөөлөл, мөрөөдөл надад илүү ихийг өгчээ.

Өөрийнхөө хүрэхийг хүсч байгаа зорилгын тухай байнга мөрөөдөж төсөөлж байх нь өөдрөг амьдралын салшгүй хэсэг. Мөрөөдлөө хязгаарлалгүй чөлөөтэй байлгаж чадвал хүрэх гэсэн амьдралдаа хүрэх болно.

  • Хонин сүргийн гишүүн болохын тулд өөрөө даруй хонь бол

Бизнес хийх мөрөөдөлтэй бол шууд хийж эхлэх хэрэгтэй. Хүсэл байвч урган гарах бэрхшээлээс нь айж хойшлуулбал юунд ч хүрэхгүй. Энэ нь амьдралын бүх бүх зүйлд ижил үйлчилнэ. Ялахын тулд шууд тоглож эхлэх хэрэгтэй.

  • Бусдаас илүү тоглохын тулд эхлээд дүрмээ сайн судал.

Дүрмээ судлаад бусдаас илүү тогло. Бүх зүйл дээр үр дүнгээ харуулах болно.

  • Асуухаас зугтахгүй байх маш чухал. Сониуч зан тохиолдлоор хүнд заяагаагүй.

Ухаантай хүмүүс үргэлж асуулт асуудаг. Шийдэл олохын тулд өөрөөсөө асуу, бас бусдаас асуу. Ингэх нь шинэ зүйлд суралцах, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тустай.

  • Амьдрал бол дугуй унахтай адил. Тэнцвэрээ олохын тулд зогсолгүй урагшлахаас өөр аргагүй.

Амьдралд тэсч үлдэхийн тулд зогсолтгүй зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зогсвол амьдрал дуусна.