Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Э.Бат-Үүл бид хоёр улстөрийн тун хүнд нөхцөл үүссэн үед утсаар ярьдаг

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "2-р суваг" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярилцлага өгсөн билээ. 

Цаг үеийн асуудал болон МАН, сөрөг хүчний лидерүүдийн талаар ярьсан түүний ярилцлагаас 81 эшлэлийг онцолж байна. 


 

Засгийн газрын тухай:

  1. "Н.Алтанхуягийг тулах түших хүн л дутлаа"
     
  2. "Ч.Сайханбилэг хүнийхээ хувьд муугүй. Гэхдээ улстөрд өөрийн гэсэн зарчим байх ёстой. Хариуцлага тооцогдсон ЗГ-ын гишүүнийг МАН дэмжихгүй"
     
  3. "Р.Амаржаргал байсан бол байж болох  хувилбар байсныг үгүйсгэхгүй"
     
  4. "Ч.Сайханбилэгт би хэлсэн. Чи бол том биетэй Н.Алтанхуяг гэж"
     
  5. "Ардчилсан намын фракц гэдэг зүйл чинь эрх барьсан үедээ дотоодынх нь зовлон болдог. Эрх бариагүй үед төрийн зовлон болдог зүйл"
     
  6. "Н.Алтанхуяг хамгийн сайн ажилласан сайд маань Ч.Улаан гэж магтаад сууж байхад Ерөнхий сайдыг огцруулах хуралд Ч.Улаан ирэхгүй байгаа биз"
     
  7. "Үүнийг Н.Алтанхуяг арай зөөлрүүлээд Түгжилдэх гэж хэлээд байна. Түгжил чинь Төмөрийг зүүрмэглэж байх хойгуур хутга хийдэг биз дээ"
     
  8. "Ерөнхийлөгчид ч анх хэлж байсан. Энэ засаг бүтэхгүй ээ гэж"
     
  9. "2015 оны төсөв дээр үнэнийг хэлэхэд АН огт ажиллаагүй юм шүү дээ"
     
  10. "МАН-ынхан С.Бямбацогтыг өрөөнд хэлэлцэж байгаад л төсвийг баталлаа"
     
  11. "2012 онд АН-аас МАН-д хамтран ажиллах санал тавьсан бол бид саналыг нь хүлээж авах байсан байж магадгүй"
     
  12. "Одоо хамтрах яриа цухалзуулж байна лээ. Нөхцөл байдлаасаа л хамаарна"
     
  13. "Сүүлийн гурван Засгийг би хамгаалаад дийлээгүй"
     
  14. "Элсний 13-ийн зохиогч нь нэгдүгээр хүн байсан"
     
  15. "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуралгүй хүлээсэн"
     
  16. "Харамсалтай нь тэр хоёр намын хийсэн гэрээнээс үүдэж гарын үсэг зурах болсон"
     
  17. "МАНАН-ын Засаг шиг ард түмний амьдралд ойр зүйл хийсэн засаг байдаггүй байхгүй юу"

 

Н.Энхбаяр Ц.Нямдоржийн тухай Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт ярьсан тухайд:

  1. "Н.Энхбаярыг шоронд байхад энэ хүн эцэг, эх, эхнэр, гурван хүүхдээ бодох ухаан төрдөггүй юм байх даа гэж сэтгэл өвдөж суусан юм шүү дээ"
     
  2. "2000 онд намайг сайд болгохгүйн төлөө бүх арга хэмжээг авсан. Түүний нэг нь энэ тагнаж чагнах асуудал байсан"
     
  3. "Тэр цийлэгнэж ордог гэж худлаа. Би чинь хүний өмнө цийлэгнэдэг хүн биш"
     
  4. "Цийлэгнэж орсон нэг тохиолдол байдаг. 1999 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийчихээд ХБХ хурал хийх гээд явж байхад "Ээж чинь бурхан болчихлоо. Хурдан ир" гэдэг дуудлага ирдэг байхгүй юу"
     
  5. "Энэ үед би Н.Энхбаярын өрөөнд ёстой л цийлэгнээд орсон доо. Үүнийг л андуураад байх шиг байна. Сүүлийн үед жаахан барин тавин андуурч ярьдаг болчихсон байна лээ"
     
  6. "Энэ хэрэгтэй холбоотой хүн гүтгэсэн хэргээр Баатар шоронд суугаад Гүндалай, Энхсайхан хоёр мултарч үлдэнэ дээ гэж бич ярьж байсан. Яг үүгээрээ л болсон"
     
  7. "Тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхсайханы удирдлагагүйгээр Тагнуулын Ерөнхий газар ийм зүйл хийнэ гэж байхгүй ш дээ"

 

Н.Энхбаяртай харилцаа муудсан тухай:

  1. "Их хурлын дарга байхдаа Их хурлыг Их хурал шиг л байлгах гэж би оролдсон"
     
  2. "Ерөнхийлөгч гэдэг хүн чинь ард түмнээс сонгогддог ч гэсэн Английн хатан хаан, Японы эзэн хаан, Германы Ерөнхийлөгч шиг л эрх мэдэлтэй л хүн шүү дээ"
     
  3. "П.Очирбатаас бусад манай Ерөнхийлөгч нар Путин шиг байхыг оролдож байгаа байхгүй юу"
     
  4. "В.Путин бол хуулийн дагуу Орост өөрийн засаглалаа бий болгож байгаа хүн"
     
  5. "Энэ байдлынх нь эсрэг би зогссон. Тэгээд хүний дургүйг хүргэдэг юм байгаа биз дээ"
     
  6. "Дээрээс нь Монголбанкыг би О.Чулуунбат гэдэг хүнээс салгаж авч санаа амарсан"
     
  7. "Гадны тэнэмэл луйварчид Монголын сайд, дарга нарыг хөөрхөн ашиглана шүү дээ"
     
  8. "Н.Энхбаярын баривчилгаанд цагдаагийнхан оролцсон учраас намайг холбож ойлгодог юм шиг байгаа юм. Цагдаа шүүхийн шийдвэр л гүйцэтгэсэн шүү дээ"
     
  9. "Тэр баривчилгааг  хэрэв би зохион байгуулсан бол АТГ, шүүх, прокурорыг удирдсан болж таарна. Надад тийм бололцоо байхгүй шүү дээ"
     
  10. "Н.Энхбаяраас би урваагүй. Энэ бол зарчмын асуудал"
     
  11. "Н.Энхбаяр бид хоёрын харилцаа яагаад таарамжгүй болсныг би чамд хэлэх үү. М.Энхсайхан Н.Энхбаяраас салахаа больсон үеэс"
     
  12. "М.Энхсайхантайгаа түмэн жил удаан жаргаарай, баяртай гэж хэлээд Н.Энхбаярын өрөөнөөс гарсан"
     
  13. "Авлигын загалмайлсан эцэг гэж нэрийг М.Энхсайхан Н.Энхбаярт өгч байсан хүн шүү дээ"
     
  14. "Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буучихаад П.Очирбат, Н.Багабанди шиг байгаасай гэж би мөрөөддөг байхгүй юу"
     
  15. "Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа Н.Энхбаяр зүгээр явчих хүн биш шүү гэж С.Баярт хэлж байсан"
     
  16. "Улстөрд унах, босох зүйл зөндөө. Үүнд хонзон санаад явж болохгүй шүү дээ"
     
  17. "Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд унадаг нь өөрөөс нь болсон юм шд. Хоёр балай нэвтрүүлэг хийгээд л унасан"
     
  18. "Нэг нь Ц.Элбэгдорж Хятадын тагнуул гээд нөгөөх нь Ц.Элбэгдорж Солонгосоос сонгуулийн мөнгө авсан гэсэн нэвтрүүлэг байсан"
     
  19. "Энэ хоёр нэвтрүүлэгт ард түмэн дургүйлэхээд л өөрөө унасан"
     
  20. "Манай намын нөхөд миний эсрэг ажиллаад би унасан гэж ярьдаг. Хэн ч тэрний эсрэг ажиллаагүй"
     
  21. "Яах гэж тийм балай нэвтрүүлэг хийж байгаа юм гэж Ё.Отгонбаярыг загнатал "Хэн ч хэлээд дийлээгүй. Дахиад дөрвөн сувгаар гаргана" гэдэг байхгүй юу"
     
  22. "Би Н.Энхбаяраас дутахааргүй намын төлөө явсан хүн. Бараг илүү гарна даа"
     
  23. "Н.Энхбаяр 1996 онд гадаадад сургуульд явна гэж байхад би цөөнхийн бүлгийн орлогч байлаа"
     
  24. "Н.Энхбаярыг олон удаа татаж унагаах гэж байхад нь би гэдэг хүн улаан цээжээрээ энэ хүнийг хамгаалж байлаа шд"
     
  25. "Гурав, дөрвөн удаа. Яршиг гэж бодоод би үүнийг ярьдаггүй юм"
     
  26. "Олон удаа Н.Энхбаярыг газрын хөрснөөс арчих ажиллагаа нам дотор явагдсан"
     
  27. "2007 онд Н.Энхбаяр намын УЗ-д ч байхгүй болгож байсан. Тэгэхэд Бямбадорж бид хоёр үг хэлээд заалны уур амьсгалыг өөрчилж явсан" 
     
  28. "Ганцхан Н.Энхбаярыг хамгаалаад явсандаа биш. Намын эв нэгдэл их чухал байсан. Намын эв нэгдлээр дамжиж төрийн тогтвортой байдал хамгийн чухал байсан" 
     
  29. "Төр барьж байгаа нам тогтвороо алдахаар төр яаж тогтворгүй болж байгааг одоо харж байгаа биз"

 

С.Зоригийн хэргийн тухайд:

  1. "С.Зоригийн хэргийг илрүүлэх бүх бололцоог аравдугаар сарын 2-ны өдөр нь балласан"
     
  2. "Хэргийн газар бурхан багшийг ч бүү оруул гэж би хуулийнханд хэлдэг"
     
  3. "Гэрээр нь тэр өдөр 70 хүн ороод гарсан гээд бод доо. Тэгэхээр нь юу үлддэг юм бэ"
     
  4. "Тэр Мөрөн гэж Цагдаагийн газрын даргын өмнөөс хариулт өгөх хүн нь би биш"
     
  5. "Хуулийн сайд хавтаст хэргийг үзэх ямар ч боломж байхгүй шүү дээ"
     
  6. "Тухайн үеийн сонгуулийн дүнд энэ хүчтэй нөлөөлөөгүй"
     
  7. "2000 онд чинь Ардчилсан нам угаасаа одоогийнх шигээ болчихсон байсан үе"

 

Центрпойнтын хэрэг:

  1. "Тэр үед шийтгүүлсан хүмүүс үйлдсэн хэргийнхээ 50 хувьд нь шийтгэл авч чадсан болов уу. Би үгүй гэж хэлнэ шүү"
     
  2. "Намайг хуулийн сайд болоход яг 1990-ээд оны Орос болох гэж байсан"
     
  3. "Хуулийн сайдыг чинь айлгаад гэрт нь очоод хэвтчихсэн байна гэж надад хэлж байсан. Нэрийг нь хэлээд яахав"
     
  4. "Зарим нэг нь төрийн толгой дээр гарчихсан байсан байхгүй юу"
     
  5. "Энэ үйл явдлыг цагдаа шалгаж учрыг нь олсон хэрэг шүү дээ"
     
  6. "Эд надад гомдох биш баярлаж явах ёстой"
     
  7. "Зарим нь баярлаж ч яваа"
     
  8. "Хэрвээ тэр үед арга хэмжээ аваагүй байсан бол хэзээ нэгэн цагт хүн амины хэрэг хийгээд бүх насаараа шоронд хатах байсан байхгүй юу"

 

Н.Багабанди, Ц.Элбэгдоржийн тухай:

  1. "Нэг хүн бүхнийг мэдэх гэсэн эрх мэдлийн шунал гаараад ирэхээр би тэсдэггүй юм"
     
  2. "Би Н.Багабандид, Н.Энхбаярт, Ц.Элбэгдоржид үг хэлж байсан"
     
  3. "Ц.Элбэгдорж Н.Энхбаяраасаа илүү гараад байх шиг байна. Оролцохгүй юм алга"
     
  4. "Ерөнхий сайдыг нь, Их хурлын даргыг нь, Хоёр бүлгийн даргыг нь өрөөндөө дуудаж загнидаг болоод байгаа"

 

Э.Бат-Үүлийн тухай:

  1. "Э.Бат-Үүл бид хоёр улстөрийн тун хүнд нөхцөл үүссэн үед утсаар ярьдаг"
     
  2. "Хотын дарга болсноос хойш бид хоёр бараг уулзаагүй. Харин сая нэг хачин гэрээнд гарын үсэг зурах үед ярьсан"
     
  3. "Эх орны төлөө гэсэн сэтгэл Э.Бат-Үүлтэй ярилцах сэжүүр болдог юм уу даа"
     
  4. "Ямар ч тохиолдолд Э.Бат-Үүл бол буурин дээрээ үлддэг хүн"

 

Хууль эрх зүйн орчин, шинэчлэл:

  1. "Хуулийн шинэчлэл гэдгийг чинь би Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийчихсэн юм шүү дээ. Би үүнийгээ ярьдаггүй л болохоос"
     
  2. "Хууль гэдэг чинь өөрөө тогтвортой хэрэгжиж байж ёс суртахуун болдог"
     
  3. "Миний үед бизнес эрхлэгчдэд харьцангуй зөөлөн байсан"
     
  4. "Хэний үед хэн шоронд орж байгааг хар даа"
     
  5. "Хуулийн хүчийг эдийн засаг руу хамаагүй оруулж болохгүй юм байна гэдгийг би оюутан байхдаа ойлгож авсан"