Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

TOEFL, IELTS, GRE-д бэлдэхэд туслах 15 аппликэшн

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 2
IKON.MN

Мэдээллийн технологийн хөгжлийг өөрийн сурах арга барилаа хялбарчлахад яагаад ашиглаж болохгүй гэж? Доор дурдсан аппликэшнүүд танд TOEFL, IELTS, GRE зэрэг чухал шалгалтуудад бэлдэхэд тусална. Ингээд хамгийн хэрэгцээтэй 15 аппликэшнтэй танилц. 

IELTS Skills

Энэ аппликэшнийг татсанаар та IELTS-ийн үндсэн дөрвөн хэсэг болох унших, бичих, сонсох, ярих шалгалтанд амжилттай бэлтгэж чадна. Аппликэшнд жишээ шалгалтууд, интерактив даалгавар, практик материалууд багтсан байдаг. Эдгээр нь Сэм МкКартерийн IELTS-ийн шалгалтанд бэлтгэх шилдэг борлуулалттай номны дасгалууд юм. Мөн даалгавар хийснийхээ дараа өөрийнхөө оноог харж, дүгнэлт хийх боломжтой гэдгээрээ онцлог.

iOS хувилбар: IELTS Skills


 

IELTS Word Power

Британийн Консулаас гаргасан энэ аппликэшн IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүсийн үгсийн санг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгджээ. Энэ аппликэшнээр та өөрийн үгсийн санг баяжуулахын зэрэгцээ хамгийн ойр байгаа Британийн консулын тестийн төв болон IELTS шалгалтын талаар нэмэлт мэдээллүүдийг авах боломжтой болох аж.


 

IELTS Flashcards

IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст хялбар аргаар мэдлэг олгох зорилгоор бүтээгджээ. Энэ аппликэшнд 2000 орчим урьдчилан бэлдсэн флашкардууд, слайдууд, тааврууд байхаас гадна өөрийн флашкард үүсгэх хэрэгслүүд багтжээ.

Жич: Play store-с татаж авч чадахгүй бол https://content.ikon.mn/t/com.bh.superflashcard.ielts.android.apk-с татаж аваарай.

iOS хувилбар: IELTS Flashcards


 

IELTS Essentials (IELTS tips)

Энэ аппликэшнд IELTS-ийн шалгалтанд бэлдэхэд хэрэгцээтэй зүйлс бий. Аппликэшнд шалгалтанд орж ирэх боломжтой чухал үгсийг хэрхэн зөв дуудах, өөрийнхөө оноог хянах, шалгалтаа амжилттай өгсөн хүмүүсийн шилдэг арван зөвлөгөөг унших зэрэг боломжийг танд олгоно. 


 

IELTS Essay

Үүнд хоорондоо ялгаатай 200 гаруй эссэ багтсан бөгөөд Англи хэлнийхээ үгсийн санг сайжруухад чинь тусална. IELTS-ийн бичих хэсэгт ямар үгс ашиглаж, ямар хэлбэрээр бичих нь илүү оновчтой вэ гэдгийг мэдэх боломжтой гэдгээрээ онцлог. 


 

TOEFL iBT Preparation 

ТOEFL-ийн шалгалтын бүхий л хүрээг хамрах үгсийг багтаасан бөгөөд үг тус бүрийн утгыг тодорхой жишээгээр тайлбарласан аж. Мөн аудио тоглуулагч, олон сонголт бүхий асуултууд, багаараа хийх тест болон үг сонгох тест зэргийг багтаажээ. 

Жич: Play store-с татаж авч чадахгүй бол https://content.ikon.mn/t/com.xuvi.pretoefl.apk-с татаж аваарай.

iOS хувилбар: TOEFL iBT Preparation


 

TOEFL Flashcards

Урьдчилж бэлдсэн 1600 гаруй үг цээжлэх зурагт карт байгаа бөгөөд эдгээр нь үгсийн сан болон унших чадварыг нэмэгдүүлнэ. Та өөрийнхөөрөө карт, слайд, асуултаа бэлдэж хэлээ илүү сонирхолтой аргаар сурах боломжтой.

Жич: Play store-с татаж авч чадахгүй бол https://content.ikon.mn/t/com.bh.superflashcard.toefl.android.apk-с татаж аваарай.


 

TOEFL Incorrect word

Шалгалтанд бэлдэж байхдаа та алдаатай үгсийг ялгаж сурах хэрэгтэй. Учир нь дараа эргэлзээ төрүүлээд байдаг. Энэ аппликэшнийг ашигласнаар та алдаатай үгсийг ялгаж, засаж сурахын зэрэгцээ дотор нь агуулагдаж буй 1670 асуулт нь алдаатай үгстэй ажиллахад туршлага болох юм.


 

TOEFL Pictionary 

Энэ аппликэшн нь шалгалтанд хамгийн их тааралддаг үгсийг зурган тайлбартайгаар оруулсан. Зурган хэлбэрээр оруулсан нь  үг цээжлэхэд хялбар болгодог бөгөөд  доорх тайлбар нь илүү хэрэгцээтэй болсон аж.  

Жич: Play store-с татаж авч чадахгүй бол https://content.ikon.mn/t/appinventor.ai_saglammahmut.TOEFLPictionary.apk-с татаж аваарай.


 

TOEFL Essay

ТOEFL-д бэлдэхэд хамгийн өгөөжтэй аппликэшн юм. Учир нь шалгалтын бүхий л хүрээг хамарсан асуудлаарх 60 эссэ багтсан бөгөөд энэ нь англи хэлний үгсийн санг сайжруулна. Мөн үүнд эссэ бичих санаа болон шалгалтын бичих хэсэгт хэрэгцээтэй мэдээллүүд багтаж байгаа юм.


 

GRE Complete Prep

Энэ нь орчин үеийн технологид суурилсан загвартай тул гар утсаараа шалгалтад бэлдэхэд илүү хялбар арга болж чадна. Энэ аппликэшнд чухал мэдээллүүд, практикт өргөн ашиглаж байсан асуултууд хариултын хамт, зурагт картууд багтсан байна. Энэ нь таны сурах хурдыг сайжруулна. 


 

GRE Flashcards

GRE шалгалтанд орж ирдэг 1000 гаруй чухал үгсийг уг шалгалтанд бэлтгэдэг мэргэжлийн багшийн түүврээр сонгож багтаасан аппликэшн юм. Карт болгон дээр үгийн утга, холбоотой өгүүлбэрийн хамт байгаа. Улам хүндэрсэн хэлбэрийн тус картуудыг ашигласнаар чадвар сайжрахын зэрэгцээ сурах явцаа хянах боломжтой.

iOS хувилбар: GRE Flashcards


 

GRE Tests

GRE-ийн үг болон тоон асуудал шийдвэрлэх бэлтгэлийг хийхэд хялбархан аппликэшн юм. Мөн таны урд нь хийсэн тесттэй холбогдож, сурах үйл явцаа эргэн харах боломжийг олгодог. Үг цээжлэх картууд нь нэмэлт дэмжлэг болно.


 

Mnemonic

Энэ нь тогтоох чадвараа сайжруулахад тустай аппликэшн юм. Ой санамжаа сайжруулах техник дээр тулгуурлаж хийгдсэн учраас та зуу зуун үгийн утгыг, харгалзах өгүүлбэр, эсрэг утгатай үгийн хамт цээжлэх боломжтой. 


 

GRE Quantitative Formulae 

GRE-ийн тоон хэсгийн бүх сэдвийг хамардаг. Үүнийг татсанаар та ямар ч үед хэрэгцээтэй томъёогоо өөрт ойр байлгах боломжтой болох юм байна. 

Эх сурвалж: Hongkiat