Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн царайлаг ард түмнийг нэрлэлээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 23
MorninigNews.mn

АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн за­хиалгаар хийсэн судал­гаа­гаар дэлхийн хамгийн царайлаг улс үндэстнийг нэр­лэжээ.

Улс орнуудаас 3500 гаруй хүн судалгаанд орол­цон 200 орны иргэдийн зургаас царайлаг гэсэн хү­мүүсийн зургийг сонгосон аж.

Судал­гаанд хүмүүсийн чөлөөт байдлаар авахуулсан зургуудыг авсан бөгөөд зу­раг дээр аль улс орны ир­гэн, хэдэн настай гэдгийг би­чээ­гүй гэнэ.

Зургуудад өгсөн үнэлгээгээр Алматы, Астана хотын иргэдийн зураг хам­гийн их үнэлгээ авч нийт 4.67 коэффициент болжээ.

Казахстаны “Диа­пазон” сай­тад энэ талаар “Казах­чууд ертөнцийг авар­на” гэсэн нэр­тэй нийтлэл гар­сан аж. Бразилчууд жагсаалтын хоёр­дугаарт бичигдэж Куба, Итали, Испанийн оршин суугчид удаалсан байна.

Эх сурвалж: /asiarussia.ru/

Зураг