Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцэцэг: Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрахыг хүсч байна

Х.Монголхатан
2014 оны 10 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
Азийн супер модель, мисс Т.Батцэцэг
  • Нас:23
     
  • Биеийн өндөр:178 см
     
  • Биеийн харьцаа:85*60*90
     
  • Биеийн жин:58 кг
     
  • Мэргэжил: МУИС-ийн ОУХС-ийн олон улсын эрх зүйч
     
  • Ажил: “Шилмэл загвар”агентлагийн гэрээт загвар өмсөгч, багш

Дэлхийн эв найрамддын бэлгэтэмдэг болсон “Дэлхийн Мисс-2014” тэмцээн хаяанд ирлээ 63 дахь удаагаа зохиогдох гэж буй тус тэмцээнд манай улс 2005 онд оролцох эрхээ авснаар энэ жил 10 дахь гоо бүсгүйгээ илгээхээр бэлтгэж байна.

Английн нийслэл Лондон хотноо арваннэгдүгээр сард болохоор товлогдсон гоо сайхны олимпод Монгад Улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг хүлээсэн. Хацар гоо охидын төлөөлөл болон дэлхийн тайзнаа алхах түүнийг “Өөр мэдээ” онцолж байна.

Монгол хүн ямар онцлогтойг, Монголынхоо түүх соёл, уламжлалыг дэлхий дахинд сурталчилна. Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрахыг хүсч байна.

Тэрээр “Охид бүхэн мисс болохыг мөрөөддөг. Миний бага нас ч энэ мөрөөдлөөр дүүрэн байсан. Мисс гэдэг зөвхөн гадаад үзэмж нь сайхан байхыг хэлэхгүй. Тиймээс өөрийгөө бэлдэж, боловсруулж явна. Монгол хүн ямар онцлогтойг, Монголынхоо түүх соёл, уламжлалыг дэлхий дахинд сурталчилна. Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрахыг хүсч байна. Үүний тулд хичээж, чадах бүхнээ хийнэ” гэсэн юм.

“Miss world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг тодруулахаар зуны гурван сарын турш шалгаруулалт явуулсан.

Эцсийн шатанд тэмцээний Үндэсний ялагч буюу эх орноо төлөөлөн дэлхийн мисст оролцох шагналын эзнээр Т.Батцэцэг тодорч, “Miss world’’-д явах эрх болон дэлхийн алдарт брэнд “Шерл Химл”-ийн даашинзны эзэн болсон юм.

“MISS EARTH-2012"

Тэрээр Филиппинд болсон “Эх дэлхийн мисс 2012” шалгаруулах 12 дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн анх удаа оролцлоо. Таван тивийн 80 гаруй орны бүсгүйчүүд 21 номинацид өрсөлдсөнөөс Т.Батцэцэг “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй том амжилт байлаа.

“МИСС МОНГОЛИА 2010”

“Шилмэл загвар” агентлаг, “Miss Mongolia” ассосиациас хамтран зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадмын төгсгөлийн шатанд 21 охин өрсөлдсөнөөс тэргүүн миссийн титмыг Б.Бадамцэцэг зүүж, “Дэд Мисс”-ээр Т.Батцэцэг шалгарсан. Энэ түүний амжилтын эхлэл байв.

MISS TOURISM QUEEN INTERNTIONAL 2013

БНХАУ-ын Шианнин хотноо зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2013” олон улсын миссийн тэмцээнээс “Miss Bikini of the World”-1st runner up /Усны хувцастай мисс/, “Miss Elegant”-lst runner up/Дэгжин мисс/ шагналыг хүртсэн. Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчилдаг. Т.Батцэцэг Монгол эх орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулаад ирсэн юм.

“ASIAN SUPER MODEL-2010

Загвар өмсөгч хүн мисс байх ёсгүй, мисс хүн загвар өмсөх шаардлагагүй гэж үзэх хүмүүс байдаг. Энэ яриаг тас цохин олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцсоны шар тивийн шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулдаг “Asian Super Model-2010” юм.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, шилдэг аравт багтан Asian Super model” шагналыг хүртсэн нь Т.Батцэцэгийг мэргэжлийнх гэдгийг баталж өгсөн.

МАНЖУУРЫН МИСС-2012”

Түүний хувьд бас л нэг амжилтын жил нь гэдгээ баталж ӨМӨЗО-ны Манжуур хотноо жил бүр зохион байгуулагддаг “Манжуурын мисс 2012” тэмцээний тэргүүн миссийн титмийг зүүж ирсэн. Монголоос 15, БНХАУ-аас 14, ОХУ-аас 30 бүсгүй оролцож, оюун ухаан, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн энэхүү тэмцээнд шүүгчид түүний авьяас чадварыг өндрөөр үнэлсэн юм.

СПОРТЛОГ ЭЭЖИЙН АВЬЯАСЛАГ ОХИН

Т.Батцэцэг айлын отгон охин. Ээж А.Алтанцэцэг нь залуугаасаа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хөнгөн атлетикаар амжилт гаргаж яваа юм. Тэрээр Японд болсон ахмадын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн билээ.

Зураг