Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Мөнхийн албан тушаалтан гэж байхгүй. Мөнхийн нөхөрлөл гэж байдаг юм шүү

ikon.mn
2014 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

“Open door” сонины Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцжээ. Энэхүү ярилцлагаас онцлох 88 эшлэлийг хүргэж байна.

НҮБ

  1. НҮБ-д өөрчлөлт хийнэ гэдэг бол олон жил хэлж ярьсан л сэдэв. Тэр байр сууринд л бид нэгдэж байгаа юм. 
     
  2. НҮБ-д очиж ажиллая, олон улсын хэмжээнд хийх боломжтой зүйлээ хийе гэсэн хүмүүс маш их байдаг байх. Миний хувьд тийм зүйл бодож суух нь цагийн гарз гэж боддог. 


АЙЛЧЛАЛ
 

  1. Миний гадаад бодлого дээр барьж байгаа гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн зорилго
     
  2. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы төвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. 
     
  3. Хамгийн гол болгоомжилж байгаа юм бол тохирсон ярьсан зүйлээ хийж чадахгүй,тэгээд засаг төрийн байгууллагын дунд энэ ажил уначих вий гэж хүмүүс үнэхээр айж байгаа.
     
  4. Зөвхөн энэ ажил унах биш, хэрвээ тэр ажлууд явахгүй юм бол манай нэр хүнд хоёр хөршийнхөө дунд унах аюултай
     
  5. Би хувьдаа энэ айлчлал, энэ бүхнийг тойрсон сайн магтаал, сайхан үгийг маш их болгоомжтой сонсох ёстой л гэж бодож байгаа. 
     
  6. Засгийн газар, албан тушаалтнууд, яам тамгын газрууд ярьсан тохирсон зүйл, гэрээ хэлцэл бүх зүйлсийг ажил болгож, амьдрал дээр буулгах ёстой шүү дээ. 
     
  7. Амжилтай боллоо гэж баярлах биш, харин яаж энийг газар дээр нь буулгаж, хүн бүхний  амьдралд хүргэх вэ гэдэг дээр санаа зовох ёстой. 


ЭДИЙН ЗАСАГ
 

  1. Эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээл гэдэг бол өвчин биш.
     
  2. Улсаа баллаж байгаа, эдийн засгаа нурааж байгаа юм ерөөсөө  улс төр нь л юм. 
     
  3. Монголд юм хийлгэх гэхээс хийлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад, бүтээнэ гэснээс бүтээлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад үнэхээр санаа зовоож байгаа. 
     
  4. Эдийн засгийн Өршөөлийн хуулийн хувьд Засгийн газар санаачлаад оруулсан байгаа. Тэнд болохгүй ч юм байгаа байх. Болох ч зүйл бий байх. 
     
  5. Эдийн засагт хамгийн гол шийдэх шаардлагатай, нэрийн хуудас болсон том асуудлаа Засгийн газар барьж аваад зоригтой хийх хэрэгтэй.
     
  6. Монголын эдийн засгийг нөгөө орон сууцыг хувьчилсан шиг, малыг малчдад өгсөн шиг тийм хэмжээнд идэвхжүүлэн босгож ирэх боломжтой.  
     
  7. Мөнгө босгодог хоёр дахь зах зээл гэж байдаг шүү дээ. Энэ үйл ажиллагааг маш хурдтай идэвхжүүлэх ёстой. Олон улсын хэмжээнд нийцүүлэх ёстой. 
     
  8. Нийгмийн даатгалын сан гээд хэдэн их наяд төгрөгийн өртэй, гэхдээ тэр өрийг нь эргүүлээд боломж болгоод хувиргачих, эргүүлээд Монголын нийгэм эдийн засгийн амьдралыг маш хурдтайгаар хөдөлгөөд тэнд хамрагдаж байгаа хүн бүрт ашигтай байхаар шийдчих боломж  байгаа юм.
     
  9. Дамжин өнгөрөх тээвэр гээд бид хоёр хөрштэйгөө яриад шийдэж байхад л үүнийг дагуулаад л Засгийн газар асуудлыг маш хурдтай шийдэх хэрэгтэй.
     
  10. Оюутолгой бол Монголд хөрөнгө оруулсан нэг л аж ахуйн нэгж.

     
  11. Өмч тойрсон асуудлуудаа шийдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. 

 

ХУУЛЬ

  1. Үнэт зүйл ярьж яваа бол үнэт зүйлдээ тэнцэж ажиллах ёстой.
     
  2. Түүнд  ноцтой дутагдал ч бий, үнэт зүйл ч бий гэж би хэлж байсан. 
     
  3. Ард нийтийн эрх ашигт нийцсэн тийм хуулийн шинэчлэлийг хийж чадах хүн гэсэн нь Х.Тэмүүжинд итгэх миний итгэл юм л даа.
     
  4. Би Х.Тэмүүжинд анхааруулсан.
     
  5. Хуулийн салбарыг толгойлж байгаа хүн мөнгөтэй бааданд шургасан мэрэгч шиг аашилж болохгүй.
     
  6. Чи өөрөө өөрийгөө идэж дуусгах нь байна шүү...
     
  7. Х.Тэмүүжин Яаж ч зөвтгөх аргагүй буруу үйлдэл. Тийм ёс бус алхмын өөдөөс хуулиа барин сөрж чадаж байгаа төрийн албан хаагчийг олон түмэн өмөөрөхөөс яахав. Хүмүүс хэнийг өмөөрч, юуг буруутгахаа мэднээ.
     
  8. Хууль зүйн сайд эхлээд хуулийг биелүүлэх ёстой. Энэ талаараа үлгэрлэх ёстой.
     
  9. Ерөнхий сайдаа дагаад шоронд зочилдог бол яаж ч зөвтгөх аргагүй буруу үйлдэл.
     
  10. ​Шударга ёсны сайд хүн шударга ёсоо сахихгүй юм бол хэн сахих юм бэ?
     
  11. Энэ асуултыг “хууль ч яахав дээ” гэж ханддаг төрийн албан хаагчид, ялангуяа төрийн өндөр албан тушаалтан бүрээс хатуу асуух ёстой. 
     
  12. Л.Гансүх хуулиа сайн мэдэх л ёстой хүн. 
     
  13. Аль нэгэн хуулийн байгууллагад Ерөнхийлөгчийн зүгээс энэ хүнийг барь, хорь гэдэг чиглэл, даалгавар хэзээ ч очдоггүй.
  14. Эрх мэдэлдээ бардсан, ташуурсан ийм улсууд төрд байх ёсгүй. 
     
  15. Авлигатай тэмцэх бол амар ажил биш. Авлигатай тэмцэх бол манай үндэсний эрх ашиг.  
     
  16. Авлигалтай тэмцэх үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил хуулийн дагуу зөв явдаг байх хэрэгтэй.
     
  17. Хуулийн ажил хуулиараа л явна. Тэнд ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцох ёсгүй. 
     
  18. Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхдээ хорьж цагдахыг урьтал болгодог бүдүүлэг арга барилаа хуулийнхан өөрчлөх боломж байгаа.
     
  19. Хуулиар хүмүүсийг айлгах, залхаах байдлаар хэрэг хүлээлгэх гэж оролдох явдал бол өөрөө гэмт хэрэг.
     
  20. Хүнийг хорьж, залхаан цээрлүүлэх байдлаар хэрэг илрүүлэх гэж оролддог, хэрэг илрүүлсэн нэр зүүдэг энэ үйл ажиллагаанаасаа хуулийн байгууллага салах ёстой.

 

АРДЧИЛАЛ

 

  1. Ардчилал өөрөө хариуцлага гэдэг ойлголтоос хөндий байх юм бол утгаа алддаг.
     
  2. Албан тушаал хашиж байгаа хүмүүс ёс зүйгүй болчих юм бол утгаа алддаг.
     
  3. Төрийн мөнгө харуулж болохгүй, төрд эрх мэдэл олгож болохгүй тийм хүн байдаг.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

  1. Монголын нийгэм их том болсон. Мянган салаатай их уул шиг. 
     
  2. Нэг шуурганаар бүхнийг өөрчилдөг үе өнгөрсөн. 
     
  3. Нэг жижиг төлбөрт нэвтрүүлэг, бичвэрээр байтугай нэг хэсэгт нь ч доргихоо байсан. Шуурга тавигчид өөрсдөө л түүндээ өртчихгүй бол.
     
  4. Хүн үнэт зүйлээ, эцэг эхээс авсан унаган сайн хүмүүжлээ дагах юм бол, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ямар ч нөлөөнд орохгүй явж болно
     
  5. Манай хэвлэлийнхэн эрх мэдэлтэн, албан тушаалтнаас мөнгө авдаггүй, бохир гэрээ хийдэггүй, ард түмнийхээ талд байна гэдгээ зарлачих хэрэгтэй. 
     
  6. Хэвлэлийнхэн төртэй, улстөрчидтэй биш, хийж бүтээх гэж яваа хүмүүс, бизнесийнхэнтэйгээ найзалбал зөв болно. 
     
  7. Би аль болох л нээлттэй, олон түмний ярианд чихээ нааж явахыг хичээдэг.
     
  8. Сэтгүүлч  ч бай, төрийн албан хаагч ч бай бий болж байгаа сайн юмыг дэмжиж явах ёстой. 

 

ЗАСГИЙН ГАЗАР

  1. Би засаг огцроход дургүй. Харин хариуцлагагүй байдлыг тэвчдэггүй. 
     
  2. Би хүмүүст улсаа бодож л хатуу үг хэлдэг.
     
  3. Санаачлагыг гартаа ав, Ерөнхий сайд бол манлайлал үзүүлэх ёстой, Ерөнхий сайд шиг бай гэж л хэлж байсан л даа.
     
  4. Ерөнхий сайд бол өөрчлөлт хийхэд хамгийн том манлайллыг үзүүлж чадах цорын ганц албан тушаалтан юм л даа. 
     
  5. Засгийн газрын бүтцийн асуудал хожуу ч гэсэн энэ ажил эхэлж байгаа нь зөв байх.
     
  6. Гэхдээ иж бүрэн хэмжээгээр нь, нийгэмд шаардагдаж байгаа хэмжээгээр нь хийх явдал чухал. 
     
  7. Ажлаа хийж чадаж байгаа эсэхээ Ерөнхий сайд өөрөө хамгийн сайн мэдэж байгаа.
     
  8. Би ч явахаа байлаа гэвэл өөрөө ч асуудлаа УИХ-д оруулж болно.
     
  9. Би ийм ажлуудыг хийнэ, чадахгүй бол огцорно. Тайван байцгаа, хамжиж энэ ажлыг хийнэ гээд л зүтгэчих ёстой. 
     
  10. Би Н.Алтанхуягт хэлээд л байгаа. Хэн нэг албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг хэсэг гишүүнээр, эсвэл намын бүлгээр шаардуулах хэрэггүй ээ...
     
  11. Энэ асуудлыг шаардлагатай бол Ерөнхий сайд санаачлаад оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол Ерөнхий сайд хүчтэй харагдана.
     
  12. Монголын төрд үгүйлэгдээд байгаа хариуцлага гэдэг юм чинь хэрэгжиж эхлэнэ гэж. 
     
  13. Ерөнхий сайдын ажил бол хийж байгаа, явуулж бодлого бүхнээ хэлж ярьж, ард түмэнд ойлгуулж явах ёстой ажил. 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ

  1. Нэг маргашгүй үнэн бол төрийн бүтцийн гаргаж байгаа зарлага бол маш өндөр байгаа.
     
  2. Үйл ажиллагаа нь явахгүй байгаа, хүнд суртлаас цаашгүй болчихсон төрийн байгууллагуудад төсөв өгөхөө л больчих хэрэгтэй. Мөнгийг нь л өгөхгүй бол тэр төрийн байгууллага өөрөө зогсчихно шүү дээ. 
     
  3. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийгээсэй гэж би бодож байгаа.
     
  4. Төсөв хувийн хэвшлийнхнээр дамжиж хийгддэг байх юм бол манай төсөв хамгийн зөв төсөв болно. 


ДАВХАР ДЭЭЛ

  1. Ерөнхий сайд надад хүсэлт тавьсан. Намрын чуулган болтол давхар дээлийн асуудлыг битгий хөндөөч ээ гэж
     
  2. Би тэр хүсэлтийг нь хүлээж авсан. Одоо намрын чуулган эхэлж байна. Энэ асуудал хөндөгдөх ёстой. 
     
  3. Ер нь тэр давхар дээлний асуудлыг би оруулж шийдүүлнэ.   

 

Х.БАТТУЛГА, Б.БИЛЭГТ (НӨХӨРЛӨЛ)

  1. Тулга бол миний амин найзын нэг. Найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч
     
  2. Х.Баттулгын юм хийх гэсэн санааг нь би үнэлдэг. Харин зарим арга барилд нь бол асуудал байдаг.
     
  3. Б.Билэгтээр ЦЕГ-ын даргын ажлыг хийлгэх хэрэгтэй, чадна гэдэг саналаа хэлж байсан. Өөрчлөхөд харин миний санал, оролцоо байгаагүй.
     
  4. Ажлаа хариуцсан шиг хариуцаад, өөр ашиг сонирхолд хөтлөгддөггүй тэр сайн чанар бол ер нь их цөөхөн хүнд л байдаг юм даа. 
     
  5. Албан тушаал гэдэг зүйл бол авч өгч болдог, ирж очиж байдаг л ийм ойлголт шүү дээ. 
     
  6. Би аль болох нөхөрлөлдөө үнэнч байхыг л хичээдэг.
     
  7. Мөнхийн албан тушаалтан гэж байхгүй. Мөнхийн нөхөрлөл гэж байдаг юм шүү. 
     
  8. Ард түмний нийтлэг эрх ашиг хаана байгааг түрүүлж харах ёстой албан тушаалтан гэж би өөрийгөө ойлгодог. 

 

Н.ЭНХБАЯР

  1. Н.Энхбаяр Шоронд биш, Солонгост байгаа гэж ойлгож байгаа. Нутагтаа ирж очих нь чөлөөтэй шүү дээ.
     
  2. Н.Энхбаяр яагаад нутагтаа ирэхгүй байгааг нь би мэдэхгүй юм. 

 

ИХ ӨР БА ОХУ

  1. Бидний баярлах ёстой хүмүүс бол Оросын ард түмэн шүү.
     
  2. Бид тэр хүмүүст баярлалаа гэж үргэлж сэтгэлдээ хэлж байх ёстой л гэж би боддог.  
     
  3. “Эрдэнэт” үйлдвэр бараг бүтнээрээ Монголын өмч болох боломжтой байсан.
 

ГЭР БҮЛ

  1. Ойрд ээжийгээ л их санаж байгаа даа.
     
  2. Миний нэр барьсан ямар нэгэн албан тушаал, ажил албаны элдэв зүйл байхгүй. Энэ зарчимдаа л би үнэнч явдаг.
     
  3. Төмөр замынхан “Танай ах хангамжийн газрын дарга боллоо” гээд бараг баяр хүргэх шахуу юм хэлээд залгасан. Тэгээд надаар загнуулаад, тушаал нь цуцлагдсан.

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ

  1. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хяналтад байдаг цорын ганц хэрэг Монголд бий. Тэр нь С.Зоригийн хэрэг.

 

 "Open door" сонины нэмэлт захиалга үргэлжилж байна.