Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тэдний гоо сайхны жор юу вэ?

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 25
Зууны мэдээ

Бид олны танил урлаг, соёлынхны өмссөн хувцас, нүүр будалт, биеэ авч яваа байдлыг харж, заримаас нь үлгэр дууриал авдаг. Харин намар, өвлийн цагт уран бүтээлчид хэрхэн гоо сайхандаа анхаардаг бол. Тэдний нууцыг дэлгэж байна.

О.Долгор: БИ УС ИХ УУДАГ

-Би өдөр тутмынхаа амьдралд ус их хэрэглэдэг.

Буцалсан ус ходоод цэвэрлэдэг учраас элдэв өвчлөл, таргалалтаас айдаггүй.

Миний хувьд төрөөд тодорхой хэмжээгээр жин нэмсэн ч асуудлаа амархан шийдсэн нь устай холбоотой.

Мөн орой бүр унтахдаа мөнгөн аяганд ус хийж хонуулаад, нүүрээ угаадаг юм.

Бүсгүйчүүд таргалалтаас их айдаг даа.

Хөдөлгөөнтэй байж чадвал айх ямар ч шаардлагагүй гэж зөвлөе.
 

Э.Цолмонбаяр: ЭРЧҮҮД Ч ГОО САЙХАНДАА АНХААРДАГ

Э.Цолмонбаяр

-Уран бүтээлч эрчүүд ч гоо сайхандаа анхаардаг. Бүсгүйчүүд шиг нүүрээ будахгүй ч арьсаа цэвэрхэн байлгах нь бидний үүрэг гэж ойлгодог юм. Учир нь хүмүүс биднийг цаг тутамд хардаг. Үргэлж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулздаг болохоор сайхан харагдах хэрэгтэй.

Миний хувьд хааяа нүүрэндээ маск тавьж, арьсаа эрүүлжүүлдэг. Мөн эрүүл амьдрахын гол үндэс нь хөдөлгөөн болохоор спортоор хичээллэхийг хүсдэг. Хүмүүст ч спортоор хичээллээрэй гэж  уриалмаар байна.

Б.Бадамцэцэг: ЭМЭГТЭЙ ХҮН ДОТРООСОО ГЭРЭЛТЭХ НЬ ЧУХАЛ

-Бүсгүй хүн хоёр сайхантай гэж Ч.Содтуяа багш маань хэлдэг. Эхлээд сэтгэлийн гоо сайхнаа хэвээр нь авч үлдвэл ямар ч эмэгтэй сайхан харгдана. Тэгэхээр бүсгүй хүн дотроосоо гэрэлтэх нь чухал юм.

Харин миний хувьд арьсаа аль болох амраахыг хичээдэг. Зураг авалтгүй үедээ нүүрээ будах дургүй. Мөн хүйтрэхээр шингэн энгэсэг хэрэглэдэг. Хүний арьс ходоодны толь байдаг. Тэгэхээр хоолны дэглэм зөв барьж сурах нь чухал шүү.

Зураг