Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний тухай тэд юу гэж хэлэв?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Амралт, амсхийлт дуусч бизнесийн шинэ улирал эхэлж байгаатай холбоотойгоор алдартнуудын мөнгөний тухай хэлсэн үгнүүдээс эшлэж байна. Таны ажил үйлсэд амжилт хүсъе!

 

“Мөнгөөр гачигдах нь бүх муу үйлийн үндэс болдог” Марк Твейн

 

“Хүмүүсийг баян эсвэл мөнгөтэй хүн гэж хувааж болно” Коко Шанель

 

“Мөнгө амжилт авчрахгүй, харин эрх чөлөө түүнийг бий болгоно” Нельсон Мандела

 

“Хэрвээ дэлхий дээр эмэгтэйчүүд байгаагүй бол мөнгөний утга учир байхгүй болно” Аристотель Онассис

 

“Энэ дэлхий дээр ойлгоход хамгийн хэцүү зүйл бол орлогын татвар” Альберт Энштейн

 

“Нөхөрлөл бол яг мөнгө шиг, хадгалахаас олох нь амархан” Самуэл Батлер

 

“Ухаантай хүний толгойд нь мөнгө байдаг, харин зүрхэнд нь биш” Жонатан Свифт

 

“Би их мөнгөтэй мөртлөө ядуу хүн шиг амьдрах дуртай” Пабло Пикассо

 

“Зээлдэгч, зээлэгчийн аль нь ч байгаад хэрэггүй” Уилльям Шекспир

 

“Дуусах мөч хүртэл нь хүмүүс мөнгөндөө санаа зовдоггүй, амьдрах хугацаандаа ч мөн адил ингэж ханддаг” Йохан Вольфганг Гёте

 

“Хэрвээ мөнгө амьдралын минь утга учир байсан бол би арай өөрөөр амьдрах байлаа” Плачидо Доминго

 

“Хэрвээ чиний эрх чөлөөний баталгаа мөнгө гэж бодвол чи хэзээ ч мөнгөтэй болохгүй. Зөвхөн хуримтлуулсан мэдлэг, туршлага, чадвар л чиний энэ дэлхий дээр амьдрах баталгаа болно” Хенри Форд

 

“Нэгдүгээр дүрэм: Хэзээ ч мөнгөө битгий алд. Хоёрдугаар дүрэм: Нэгдүгээр дүрмийг хэзээ ч бүү март” Уоррен Баффет

 

“Ажил олгогч нар цалин өгдөггүй. Цалинг хэрэглэгч нар л өгдөг. Ажил олгогч зөвхөн мөнгийг хянадаг” Хенри Форд