Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тамхи татдаг бүсгүйчүүдэд өгөх гоо сайхны чухал зөвлөгөө

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тамхи татсаар байх уу эсвэл хаях уу гэдэг нь тухайн хүний өөрөө л шийдэх асуудал. Тэднийг ятгаж, зөвлөж, “гэгээрүүлэх” гэж оролдох нь ямар ч үр дүнгүй. Харин энд тамхи татдаг бүсгүйчүүдэд зориулан тамхи гоо сайхан болон эрүүл мэндэд үзүүлдэг хорыг  аль болох багасгахад туслах хэдэн зөвлөгөө өгье. 

  • Эхний ээлжинд цусан хангамжийн талаар бодолцох хэрэгтэй. Учир нь тамхи татснаар арьсны өнгөн гадаргуун судаснуудыг нарийсгадаг. Ингэснээр судас эмзэг болж эд эс дэх цусны эргэлт алдагдаж, хагаран, нүдний доогуур хөх толбо үүсэх нь бий. Тамхины ийм нөлөөллийг багасгахын тулд хүчилтөрөгч агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Биофлавонид буюу судасны хана бэхжүүлдэг байгалийн нэгдэл бүхий тос хэрэглэснүүр судсыг дахин уян хатан болгох бол зовхины тос нь нүдний доор үүссэн хөхрөлтийг арилгана. 
     
  • Тамхин дахь никотин арьсны уян хатан байдлыг хангах коллагеныг устгадаг ферментүүдийг ихээр ялгаруулдаг гэж эрдэмтэд батладаг. Тиймээс тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс маш хурдан уян хатан байдлаа алдаж, үрчлээ үүсч, нүүрний хэлбэр өөрчлөгддөг. Тиймээс коллагенай тос түрхэж, харин 35 наснаасаа хойш арьсыг сэргээж, залуужуулдаг коллагены лифт маскыг байнга хэрэглэх нь зүйтэй. 
     
  • Тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс  хамгаалах чадвараа алдаж, ялангуяа нарны хэт ягаан туяанд эмзэг болдог учраас сэвх , нөсөө, үрчлээ эрт үүсдэг. Харин үүнд хэт ягаан туяа шүүгч бүхий гоо сайхны бүтээгдэхүүн бага ч атугай туслана. Мөн арьсыг гадны нөлөөллөөс хамгаалдаг F витаминтай тос, маск хэрэглэх нь зүйтэй. 
     
  • Тамхи татснаар эд эс дэх солилцох явц удааширдаг тул тамхи татдаг хүмүүс долоо хоногт нэгээс хоёр удаа ногоон болон хөх шавраар маск давьж, арьсны гадаргуугаа гуужуулах хэрэгтэй. Ингэснээр чухал орц найрлага бүхий тос арьсанд гүн шингэж, үйлчилгээ нь сайжрах болно. 
     
  • Никотины нөлөөлөөр арьс чийгээ алдаж, нимгэн хуурай болж, эрүүл төрхөө алддаг. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр чийгшүүлэх тос түрхэж, чийгшүүлэх маск тавих хэрэгтэй. 
     
  • Харин уушгинд үүссэн чөлөөт радикалууд арьсыг эрт хөгшрүүлдэг тул антиоксидант бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ. Ялангуяа арьсанд Е, С витаминтай тос нэн чухал. Эдгээр витаминыг агуулсан тос, маск нь арьсны гадаргууг хэвийн болгож, жижиг үрчлээнүүдийг багасган, нүүрний өнгийг сэргээнэ. 
     
  • Та энд дурдсан бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй болохыг,мөн хичнээн цаг хугацаа орохыг тооцоолоод үзээрэй. Магадгүй тамхинаас гарах нь илүү амар ч юм билүү? 

Эх сурвалж: lady.ru