Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Евразийн Эдийн Засгийн Эвсэл байгуулагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Казахстаны нийслэл Астана хотод Орос, Казахстан, Беларусь улс Евразийн Эдийн Засгийн Эвсэл байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар гарын үсэг зурснаар эдгээр улс 2015 оны нэг сарын нэгнээс эхлэн гаалийн нэгдсэн тарифтай болж байгаа юм.

Орос, Казахстан, Беларусь улс 2015 оны нэг сарын нэгнээс эхлэн гаалийн нэгдсэн тарифтай болно.

Гарын үсэг зурсны дараа Назарбаев ЕЭЗЭ нь ЗХУ-ыг буцаан сэргээх гэсэн оролдлого биш бөгөөд дэлхийн эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй цэвэр эдийн засгийн холбоо байна гэдгийг дурдлаа.

Мөн гэрээ харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулагдаж байгаа ба ямар нэгэн албадлагын шинж чанар байхгүй гэлээ.

Путин хэлэхдээ ЕЭЗЭ нь ЗХУ-аас хойш 170 сая хүн амтай энэ орон зайд бий болж байгаа анхны эдийн засгийн томоохон эвсэл юм гэжээ. Гишүүн орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхээ мөн илэрхийллээ.

Лукашенко ЕЭЗЭ байгуулах явц амар хялбар байгаагүйг дурдсан байна. Хэлэлцээрийн шатнаас Украйн татгалзсан бол Армени, Киргизстан улсууд нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ.

Мөн Лукашенко Украйныг хэзээ нэгэн цагт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ эвслийг Европын Холбооны гол өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: RADIO FREE EUROPE