Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сүн Цүгийн удирдах ухааны 20 сургааль

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Түүхэнд Хятадын Сүн Цү (Монголчууд Сүнз гэдэг) шиг агуу жанжин, стратегич ховор төрсөн гэдэг. Түүний философи одоо ч бизнес, удирдахуйн ухаан, амьдралд үнэ цэнэтэй хэвээр байна. Түүний сургаалиас 20 хэсэг болгон товчлон хүргэж байна.

  1. Удирдагч хүн бусдыг хүчээр биш өөрөө үлгэрлэж дагуулдаг
  2. Хүчтэй үедээ дорой мэт харагд, ядарсан үедээ хүчтэй мэт харагд
  3. Хэрвээ дайсанд чинь сул тал байхгүй бол тулаанд бэлтгэ. Тэр хүчтэй байвал, тулахаас зайлсхий. Тэр түргэн зантай бол уурыг нь хүргэ. Дорой мэт сэтгэгдэл төрүүл, тэр биеэ тоож эхэлнэ. Тэр суларвал сэргэх боломж бүү олго. Түүний хүч нэгдмэл бол хагаралдуул. Эзэн, албатууд нэгдмэл бол дунд нь яс хая. Түүнийг суларсан үед нь санаанд оромгүйгээр  довтол.
  4. Байлдааны урлагийн гайхамшиг бол дайснаа тулалдалгүйгээр буулгах
  5. Хэрвээ оюун санаа хүсч байвал бие махбод юуг ч давна
  6. Жинхэнэ дайчин эхэлж ялаад дараа нь тулаанд явдаг. Муу дайчин эхэлж тулаанд яваад дараа нь ялах боломж хайдаг.
  7. Дайснаа танихын тулд өөрөө өөрийнхөө Дайсан болох хэрэгтэй
  8. Нөхөртэйгээ ойр бай, дайсантайгаа бүр илүү ойр бай
  9. Давстай усанд дүрсэн ямар ч сайн илд эцэстээ зэвэрдэг
  10. Хэрвээ чи өөрийгөө болон дайснаа сайн мэдэх бол 100 тулаан хийсэн ч үр дүнгээс нь айх хэрэггүй. Хэрвээ чи өөрийгөө мэдээд дайснаа огт мэдэхгүй бол ялалт болгоныхоо дараа хариу цохилт амсана. Хэрвээ өөрийгөө ч дайснаа ч мэдэхгүй бол тулаан бүрт ялагдана.
  11. Ялалтын таван үндэс гэвэл:
    • Хэзээ тулалдах, хэзээ тулалдахгүйгээ мэддэг байх
    • Хүч илүү, мөн хүч дутуу дайсантайгаа хэрхэн тулалдахыг мэддэг байх
    • Арми нь дээрээс доош бүх шатандаа нэгдмэл зорилготой байх
    • Өөрийгөө бэлдэнгээ дайсныхаа сулрах мөчийг хүлээж чаддаг байх
    • Цэрэг армиа удирдахад нь дээдсүүд саад хийдэггүй байх зэрэг болно.
  12. Тактикгүй стратеги бол ялалтанд хүрэх хамгийн хол зам. Стратегигүй тактик бол үхлийн өмнөх бужигнаан.
  13. Боломжийг гартаа оруулсан цагт олон болж үрждэг.
  14. Дайснаа сулрах үед эрчимтэй ажилла. Цатгалан үед нь өлсгө. Тухлах үед нь хөдөлгө.
  15. Өөрийгөө таньж чадвал бүх тулаанд ялна.
  16. Бүх дайны ажиллагаа хууран мэхлэлт дээр тогтдог. Довтлох боломжтой үедээ чадваргүй мэт харагд. Хүч хэрэглэх үедээ идэвхгүй мэт харагд. Ойр байх үедээ хол байгаа мэт сэтгэгдэл төрүүл. Хол байх үедээ ойр байгаа мэт итгүүл.
  17. Сунжирсан дайнаас ашиг олсон улс түүхэнд байдаггүй.
  18. Цэргүүдээ эцэг мэт хайрла. Тэгвэл тэд газрын гав руу ч чамтай хамт явна.
  19. Дайсандаа ухрах гүүрийг нь алтаар барьж өг.
  20. Дайснаа бүсэлсэн бол зугтах гарц гаргаж өг. Цөхөрсөн дайснаа хэт хатуу цохиж хэрэггүй.

 

Эх сурвалж: forbes.com