Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг яг одоо сансрын хөлгөөс хараарай

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 8
IKON.MN

НАСА Олон Улсын Сансрын станцад HD камер байрлуулж дэлхий рүү LIVE stream хийж эхэлсэн билээ.

Манай хэрэглэгчид үзэхэд хүндрэл гарч байгаа. Тэгвэл үзэхэд гарах хүндрэлүүдийг хэрхэн ойлгох талаар тайлбарлаж байна.

  • Хэрвээ дэлгэц харлаж юу ч харагдахгүй байгаа бол ОУ-ын станц маань дэлхийн шөнө болж байгаа хэсэгт яваа гэсэн үг
  • Хэрвээ дэлгэцэнд саарал өнгөөр дүүрч харагдвал нэг камераас нөгөө камер руу шилжиж байгаа эсвэл Станцаас түр холбоо тасарсан гэсэн үг. Дэлхийн эргэлтийн дагуу, эсрэг, эгц доош харсан нийт гурван камерын хооронд тодорхой хугацааны завсартай шилжиж харуулж байгаа юм.
  • LIVE stream цонхны дор байгаа хоёр дахь цонхонд ОУ-ын сансрын станц дэлхийн аль хэсэгт (харанхуй эсвэл гэрэлтэй) явааг нь шууд харж болно. Тиймээс гэрэлтэй талд нь явах үед Stream-ыг үзвэл амжилттай болно. Гэхдээ уг байрлал тодорхойлогч нь Flash технологи ашигласан тул ихэнх гар утас, таблетууд дээр гарахгүй гэдгийг анхаарна уу.

LIVE STREAM1

LIVE STREAM2

Олон Улсын Сансрын Станцын байрлал яг одоо