Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Рональд Рейган ТӨР ЗАСАГ, АРДЧИЛЛЫН талаар зөвлөж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

1981-1989 онуудад хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчид сонгогдож байсан хүн бол АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган байлаа.

Түүний засаглалын жилүүдэд АНУ-ын эдийн засаг эрүүлжиж, Америкчуудын засгийн газраас хамаарах хамаарал буурсан гэдэг.

Тиймээс түүний үзэл баримтлал өнөөгийн манай засгийн газарт хамгийн их хэрэгтэй мэт санагдана.

 

Р.Рейган “Төрийн эрх хязгаарлагдсан үед л хүмүүс эрх чөлөөтэй байна”

 

Р.Рейган “Асуудлын гол нь бага татварт биш, төрийн зардал өндөрт байгаа”

 

Р.Рейган “Бид бүгдэд тусалж чадахгүй. Гэхдээ бүгд хэн нэгэнд туслах боломжтой”

 

Р.Рейган “Төрийн гол үүрэг бол хүмүүсийг хамгаалах, харин амьдралд нь хутгалдах биш”

 

Р.Рейган “Recession бол таны хөрш ажилгүй болох, харин Depression бол та өөрөө ажилгүй болох үзэгдэл”

 

Р.Рейган “Засгийн газрын эдийн засгийг харах өнцгийг цөөн үгээр дүгнэвэл: Хөдөлж байвал татвар ав. Хөдөлсөөр байвал зохицуул. Харин зогсвол дэмж”

 

Р.Рейган “Англи хэлний хамгийн аймаар үг бол: Би засгийн газраас чамд туслахаар ирлээ”

 

Р.Рейган “Засгийн үүрэг бол биднийг бие биенээс маань хамгаалах. Харин засгийн эрх хэтэрвэл өөрийгөө биднээс хамгаалж эхэлнэ”

 

Р.Рейган “Засгийн газар асуудлыг шийддэггүй. Харин улам хөөрөгддөг”

 

Р.Рейган “Нийгмийн халамжийн үр дүнг бид хэдэн хүн нэмж авдаг болсноор биш, хэдэн хүн авахаа больсноор нь хэмжих ёстой”

 

Р.Рейган “Бизнесмэнүүд, тэдний аж ахуйнууд л АНУ-ын эдийн засгийн өсөлтийг бүрэн авч явдаг”

 

Р.Рейган “Итгэл үзүүл, гэхдээ шалга”

 

Р.Рейган “Шилдэг санаа хэзээ ч төрд байдаггүй. Хэрвээ байвал бизнесийнхэн дор нь хулгайлчихна”

 

Р.Рейган “Ардчилал бол амин чухал эд, учир нь энэ бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн сайн засаглалын хэлбэр”

 

Р.Рейган “Эв найрамдал гэдэг нь зөрчилдөөнгүй байх гэсэн үг биш, харин зөрчилдөөнийг эвээр зохицуулахыг хэлнэ”

 

Р.Рейган “Хэрвээ бид эх орондоо хайртай юм бол энэ орны хүмүүст бас хайртай байх ёстой”

 

Р.Рейган “Засгийн газар олсон мөнгө болгондоо үрэх шалтаг олж чаддаг”

 

Р.Рейган “Төрийн зорилго асуудлыг шийдэх биш, харин тэдгээрийг эмх журамтай болгох”

 

Р.Рейган “Гэмт хэргийг төр хийсэн тохиолдолд л шийтгэл амсдаггүй”