Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Адольф Гитлерийн "хорлонтой" эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хорь дугаар зууны хамгийн аймшигт дайныг өдүүлж олон хүний аминд хүрсэн Адольф Гитлер дөрөв дүгээр сарын 20-нд төржээ.

Ингээд түүний үзэл бодлыг илэрхийлсэн "чөтгөрийн" гэмээр эшлэлүүдийг хүргэж байна. Бидний дундаас дахин ийм хүн, ийм засаглал төрүүлэхгүйн тулд бид үүнийг мэдэж байх ёстой.

 

"Агуу худалч нар бас агуу шидтэнгүүд байдаг."

 

"Генералууд дайныг дундад зууны арга хэлбэрээр явуулах гэдэг. Харин надад рыцариуд хэрэггүй, хувьсгалч нар л хэрэгтэй."

 

"Мэдлэгийн эсрэг тэмцэхээс итгэл үнэмшлийн эсрэг тэмцэх илүү хэцүү байдаг."

 

"Хүн төрөлхтөн байнгийн тэмцлийн дундаас хүчирхэгжсэн, харин байнга энх амгалан байвал мөхнө."

 

"Үзэл суртал нийтэд хүрэхдээ хамгийн ухаан муутай хэсэгт ч ойлгогдохоор байх ёстой."

 

"Тэнгэрийг ногоон, газрыг хөх гэж харж байгаа хүн бүхний үр үндсийг таслах хэрэгтэй."

 

"Суртал нэвтрүүлгийг чадварлаг хийснээр хүмүүс диваажинг там, адгийн амьдралыг ч аз жаргал болгож харна."

 

"Герман орон нэг бол дэлхийн эзэн болно, үгүй бол оршоод ч хэрэггүй."

 

"Хэрвээ чи худлаа зүйлийг хангалттай олон удаа ярьж чадвал үнэн болно."

 

"Сонгуулиар тодорсон агуу хүнээс илүүтэй овсгоотой хүн л тэмээг зүүний сүвэгчээр багтааж чадна."

 

"Манлайлах урлаг бол….хүмүүсийн анхаарлыг дайсан руугаа бүрэн хандуулж, өөр юу ч энэ анхаарлыг сарниулахгүйгээр хадгалж чадахыг хэлнэ."

 

"Агуу удирдагч эрс ялгаатай өрсөлдөгчдөө адилхан мэт харагдуулах чадвартай байх ёстой."

 

"Хүч чадал хамгаалалтанд биш давшилтанд оршдог."

 

"Өөр ямар ч хүчнээс илүүтэй хоосон гоё үгийг хүн амын ихэнх хэсэг дуулгавартай дагадаг."

 

"Ялагчаас хэн ч үнэн ярьсан үгүйг нь асуудаггүй."

 

"Амжилтанд хүрэх хамгийн гол зам бол хүчирхийллийг тогмол хэрэглэх."

 

"Хэн намайг Бурхны онцгой ивээлд байдаггүй гээд байгаа юм бэ?"