Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Хятад эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Э.Оджаргал
2014 оны 4 сарын 11
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Орос-Хятад эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин ирэх тавдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд газрын тос, байгалийн хий, нүүрс болон уран зэрэг эрчим хүчний салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг  хийхээр төлөвлөж байгаа тухай Ерөнхийлөгчийн туслах А.В Дворкович мэдэгджээ. Тэрээр энэ сарын 9-10-ны өдрүүдэд Бээжин хотноо ажилласан юм. 

Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх харилцан ойлголцлын тухай санамж бичгийг гэрээлэхээр төлөвлөжээ.

Айлчлалын хүрээнд Оросын “Газпром” болон Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ “дорнод” маршрутаар Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх харилцан ойлголцлын тухай санамж бичгийг гэрээлэхээр төлөвлөжээ.

Энэхүү баримт бичигт 2018 оноос эхлэн жил бүр 38 тэрбум куб метр  хийг 30 жилийн турш нийлүүлэх юм.

Түүнчлэн энэ хэмжээг 60 тэрбум куб метр хүртэл нэмэгдүүлж болохоор заасан бөгөөд “Газпром” компанийн Якут дахь Чаяндины орд газраас Якут-Хабаровск-Владивостокоор дайрсан хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлэх учиртай.

Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ дээр харилцан тохиролцоонд хүрэлгүй өнөөг хүрсэн юм. 

Үүнээс гадна “Роснефть” компани газрын тосны нийлүүлэлтээ Хятад руу нэмэгдүүлэхдээ далайн замаар нийлүүлэхээр хэлэлцээр хийх аж. Мөн “НОВАТЭК”, “Русал” зэрэг Оросын томоохон компанийн төлөөлөгчид айлчлалд багтаж байна.  

Зураг