Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Украйныг хуваах зорилготой байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Крымийг нэгтгэснээс хойш Путины хийх бодитой алхам нь Украйныг хуваах гэдэг нь тодорхой боллоо.

Ингэхдээ “федерализм буюу холбооны улсын зарчим” гэсэн нэр томъёог ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл Оросууд зүүн Украйнд өөрсдийг нь дагадаг засаглал бий болгохыг зорьж байгаа юм.

Уг холбооны муж нь нэлээд өргөн өөртөө засах эрх мэдэлтэй байх ёстой.

Гэхдээ өнөөг хүртэл Оросын энэ санал АНУ болон Барууныхнаас дэмжлэг аваагүй байна. Бас эсэргүүцээгүй ч байгаа.

Украйны зүүн хэсэгт нөлөөллөө тогтоох нь ОХУ-д яагаад тийм ач холбогдолтой вэ? Яагаад Оросууд ийм итгэлтэй байна вэ?

Үүнд дараах байдлаар хариулж болно.

  1. Зөвлөлтийн үед зэвсгийн үйлдвэрлэл дорнод Украйнд төвлөрсөн. Тиймээс тусгаар тогтносон Украйн одоо дэлхий дээр зэвсгийн экспортоор эхний аравт ордог. Мөн Орос түүний хамгийн том хэрэглэгч. Жишээлэхэд Антонов цэргийн тээвэрлэгч онгоцыг дорнод Украйнд үйлдвэрлэдэг.
  2. Шинээр нэгдсэн Крым нь дорнод Украйнаас цахилгаан эрчим хүч болон бусад хэрэгцээгээ хангадаг. Хэрвээ Украйн хилээ хаавал Крым сөнөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл Украйн Крымийн гол судсыг атгаж байгаа гэж ойлгож болно.
  3. Путин Крымийг нэгтгэх талаар үг хэлэхдээ Украйныг Оросоос өөр үндэстэн гэж үздэггүй гэдгээ хэлсэн. Ер нь Хаант Оросын үед Украйныг “бага Орос” гэж нэрлэдэг байсан гэдэг. Бүр нэг удаа Путин ерөнхийлөгч Жорж Бушд “Украйн бол улс биш” гэж хэлж байсан нь Оросууд Украйны тусгаар тогтнолыг зохиомол, утгагүй зүйл гэж үздэгийг харуулж байна.
  4. Тусгаар тогтнолын 20 орчим жилийн хугацаанд Украйн тийм тогтвортой байж чадсангүй. Төр нь авлигад идэгдэж, хоёр ч удаа хувьсгал гарсан. 2005 онд Улбар шар хувьсгал, тэгээд одоо Евромайдан. Украйны энэ сул дорой байдлыг хараад Оросууд улам итгэлтэй болсон бололтой. Лидер байхгүй, ард түмэн нь лидерийг хүсэн хүлээж байгаа нь Путинд боломж болж харагдсан байх магадлалтай. Путин Украйнчуудыг удирдаж чадна гэж итгэжээ.