Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тарган байх ЗУРГААН шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ?

Б.Ану
2014 оны 3 сарын 28
iKon.MN

АНУ-ын насанд хүрэгчдийн 35.7 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа нь тогтоогджээ. Энэ тоо 2030 он гэхэд 32 саяар өснө гэсэн тооцоолол гарчээ. 

Америкчууд хурдтайгаар жин нэмж байгаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж буйг Womanitely.com сайтад бичжээ. 

Тарган байх ЗУРГААН шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ?

1. Хүнсний бүтээгдэхүүний олдоц

Чамин тансаг хүнсний дэлгүүр, амттай бүтээгдэхүүний хажуугаар өнгөрөхдөө өөртөө гүн ухаанлаг хандаж идэх хүслээ чөлөөл.

Хаашаа л харсан түргэн хоолны газар, амтат бялууны буфет, хүнсний дэлгүүрүүдийн элбэг байдал дээрээс нь хүнс үйлдвэрлэгчдийн хачин чамин бүтээгдэхүүнүүд нь хүмүүсийн идэх дуршлыг улам бүр нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. 

Өмнө нь таргалалт боломжийн амьдралтай хүмүүсийн өвчлөл гэж ярьдаг байсан бол одоо эсрэгээрээ буюу таргалалт нь ядуусын өвчлөл гэж хүртэл ярих болжээ. Үүнийг тайлбарлахдаа юм бүхнийг идэж үзэх мөн хэмжээ, хязгааргүй идэх хүсэл нь ядуу хүмүүст л их байдаг учраас тэд таргалалтанд нэрвэгддэг гэж ярих болж. Энэ нь гэхдээ батлагдаагүй мэдээлэл бөгөөд илүүдэл жинтэй хүмүүсийн шарыг малтах зорилготой ч ийм яриа гаргасан байж болох юм. Гэхдээ та нэгийг бодоорой. 

Жингээ хасахыг хүсч байгаа бол чамин тансаг хүнсний дэлгүүр, амттай бүтээгдэхүүний хажуугаар өнгөрөхдөө өөртөө гүн ухаанлаг хандаж идэх хүслээ чөлөөл. 

2. Боловсруулсан хүнс

Тараг, самар, хүнсний ногоо, бүтэн үр тарианы төрлийн хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь таргалалтаас гадна бусад олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг танд өгөх болно.

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь жин нэмэх шалтгааны гол хүчин зүйл хэвээр байна. Шинжээчид хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах болон бусад нэмэлт химийн найрлагууд нь жин нэмэх гол үндэс болж байна гэж үзэж байгаа юм. 

Чипс, хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй жимсний шүүснүүд нь маш их илчлэгтэй хүнс гэдгийг хүн бүр мэддэг болсон ч хэрэглэсээр л байна. Хагас болон бүтэн боловсруулсан хүнсний оронд илүү байгалийн шинж чанараараа байгаа тараг, самар, хүнсний ногоо, бүтэн үр тарианы төрлийн хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь таргалалтаас гадна бусад олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг танд өгөх болно. 

Эрүүл хүнс, хооллолтын талаар маш их зөвлөгөө бий.

3. Технологийн хөгжил

Гадуур ажиллах, хүмүүстэй өөрийн биеэр уулзах зэрэг нь маш их илчлэгийг шатаадаг.

Шинжээчдийн бас нэгэн сонирхолтой таамаглал нь таргалалтанд одоогийн технологийн хөгжил маш их нөлөөлж байгааг дурджээ. Дэлхий ертөнц технологийн дэвшлийг ашиглах тусам таргалалт яг үүнтэй зэрэгцэн ихэссээр байна. Бид өмнө нь захидал, албан бичиг хүргэх, хүмүүстэй харилцахдаа очиж уулзах зэрэг олон төрлийн физик хөдөлгөөн хийдэг байлаа. Гэвч одоо энэ бүхнээ интернэт, олон нийтийн сүлжээ зэрэг зүйл рүү шилжүүлжээ. 

Гадуур ажиллах, хүмүүстэй өөрийн биеэр уулзах зэрэг нь маш их илчлэгийг шатаадаг. 

4. Идэвхтэй дасгал хөдөлгөөний дутагдал

Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зөвхөн биеийн тамирын зааланд очиж өөрийгөө зовоохыг хэлдэг тухай ойлголт хэдийнэ үеэ өнгөрөөсөн.

Хэдийгээр дасгал хөдөлгөөнийг төрөл бүрээр сурталчлах үйл ажиллагаа идэвхжиж байгаа ч хүмүүс төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна. Америкчууд гэхэд ердөө 20 хувь нь л ямар нэгэн дасгал, хөдөлгөөн хийх тогтмол хуваарьт өөрийгөө нийцүүлж ажиллаж байна. Харин үлдсэн 80 хувь нь өдөр тутам дасгал, хөдөлгөөнөөр хичээллэж чадахгүй байгаа аж. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зөвхөн биеийн тамирын зааланд очиж өөрийгөө зовоохыг хэлдэг тухай ойлголт хэдийнэ үеэ өнгөрөөсөн. Та явган алхах, теннис тоглох, бүжиглэх, усанд сэлэх зэрэг өөрт зугаатай байдлаар биеэ хөдөлгөх боломжтой.

Дасгалыг ял биш өөрийнхөө зугаа болго. 

5. Тамхи 

Хэрвээ та тамхи татдаг бол ямар ч сайн хоолны дэглэм хүссэн хэмжээнд чинь үр дүн үзүүлэхгүй.

Хэрвээ та тамхи татдаг бол ямар ч сайн хоолны дэглэм хүссэн хэмжээнд чинь үр дүн үзүүлэхгүй. Хэсэгхэн хугацаанд гайхалтай үр дүн үзүүлж болох ч тамхи нь хүнийг эрүүл жинтэй байх балансийг үргэлж доголдуулдаг аж. 

6. Дутуу нойр 

Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт дор хаяж долоон цаг унтах хэрэгтэй.

Дутуу нойр таныг ягаад илүүдэл жин тээхэд хүргэдэг вэ.  Яагаад гэхээр хүний биеийн бүтэц, горим нь маш ухаалаг. Та унтах ёстой цагтаа унтаж бүтэн нойртой хоноогүй тохиолдолд хүний бие өөрийгөө зохион байгуулж танд тухайн өдөр ашиглах ёстойгоос илүү их калорийг нөөдөг байна. Дээрээс нь хүмүүс дутуу нойроо нөхөхийн тулд илүү их идэх хандлага ажиглагддаг байна. 

Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт дор хаяж долоон цаг унтах хэрэгтэй.