Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн тунхагийг Украйн хүлээн зөвшөөрсөнгүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Крымийн Парламент өчигдөр тусгаар тогтнолын тухай тунхаг гаргаж, энэхүү тунхагийн дагуу гуравдугаар сарын 16-нд болох бүх нийтийн санал асуулгаар оршин суугчид нь ОХУ-д нэгдэх санал өгвөл Оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргах боломжтой болсон билээ.

Харин энэхүү тунхаглалыг Украйн хүлээн зөвшөөрсөнгүй. Крымийн парламентаас гаргасан Крымийн тусгаар тогтнолын тухай шийдвэрийг Украйны Гадаад хэргийн яам “Үндсэн хуулийн эсрэг, хууль бус, хууль тогтоомжинд огт нийцэхгүй” гэж үзсэн тухай Гадаад хэргийн яамны цахим хуудсан дээр гуравдугаар сарын 11-ний орой нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Крымийн тусгаар тогтнолын тухай тунхаг бичгийг Оросын Гадаад хэргийн яам хууль ёсны гэж үзснийг Украйны Гадаад хэргийн яам эсэргүүцэж байгаа юм байна.

“ОХУ Крымийн тусгаар тогтнолын талаар байр сууриа илэрхийлэхдээ Косово тусгаар тогтнолоо дангаар тунхаглах боломжийг олгосон НҮБ-ын Олон улсын шүүхийн дүгнэлтээр жишээ авч байсан. Гэхдээ Орос улс одоо хүртэл Косовогийн тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй л байгаа“ хэмээн үзэж буйгаа Украйны Гадаад хэргийн яам илэрхийлжээ.

Түүнчлэн ОХУ Украйны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилсэн байна. 

Эх сурвалж: lenta.ru