Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ян Бреммер: Крым ОХУ-д нэгдэхийг АНУ зөвшөөрөх ёстой

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Украйны хямралыг тойрон үүсээд байгаа нөхцөл байдалд геополитикч Ян Бреммер хувийн дүгнэлт өгч байна.

Одоогоор ОХУ-ын цэрэг Крымийн хойгийг бүхэлд нь хяналтдаа аваад байгаа билээ. Мөн Крымийн парламент ирэх Ням гарагт бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Үүний хариуд Украйны шинэ засгийн газар энэхүү орон нутгийн шийдвэрийг хууль бус гэж үзээд “ганц ч сантиметр” газар ОХУ-д алдахгүй гэж зарлаад байна.

Тэгвэл Ян Бреммер ингэж үзэж байна.

АНУ-ын хоригийг үл харгалзан ОХУ Крымийг орхихгүй нь тодорхой боллоо. Иймээс АНУ ямар нэгэн нааштай үр дүнд хүрэхийн тулд үүсээд байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Крымийн парламентын зохион байгуулах санал асуулгын үр дүн Оросын талд гарах нь тодорхой. Энэ нь ОХУ-ын цаашдийн цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үндэслэл болно.”

“Санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөх нь Украйны засгийн газрын хувьд маш хэцүү шийдвэр байх болно. Хөшигний ард АНУ болон Европ Украйнчуудыг Крымийн шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэхээр ятгаж, оронд нь ОХУ Украйны үлдсэн хэсгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрснөөр Украйны шинэ засгийн газрыг байгуулах ажил шуудрах юм. Төрийн нарийн бичгийн дарга Керрид энэ үйл явцийг Оросын ухралт мэтээр харагдуулах бүрэн боломж байгаа ба энэ нь Цагаан Ордны хүрч чадах хамгийн боломжит үр дүн байх болно.”

Үүнийг сонсоход АНУ-ын ялагдал мэт харагдах ч цус урсгалгүйгээр үйл явцийг гацаанаас гаргаж чадах том дипломат алхам болох гэнэ.

Бреммер үүнийг үүсээд байгаа нөхцөл байдалд хамгийн тохирсон алхам гэж үзэж байна.

Харин Төрийн нарийн бичгийн дарга Керригийн байр суурь эсрэг байгаа нь түүний “Крым бол Украйн” гэсэн мэдэгдлээс харагдаж байна.

Нөгөө талаас Путин хаа хүртэл явах санаатай байгаа нь тодорхойгүй байна.