Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Обамагийн Оросын эсрэг анхны хориг арга хэмжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украйны хэрэг явдалтай холбоотой анхны хориг арга хэмжээ авах шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу Украйны ардчиллын үйл явцад хор хохирол учруулсан, Крымийн эзлэн түрэмгийлэлд шууд оролцсон хувь хүмүүст АНУ-ын виз олгохгүй болжээ.

Мөн тэдний АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бизнес, АНУ дахь өмч хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авах эрхийг гүйцэтгэх байгууллагуудад олгож байгаа юм байна.

Одоогоор тодорхой хүмүүсийн нэр дурдаагүй байгаа. Гэхдээ энэ шийдвэр нь хууль хэрэгжүүлэгчдэд уян хатан механизм бүрдүүлж өгч байгаа тул Украйны хэрэг явдалд оролцсон Орос болон Украйн иргэдийг хамруулах эрх нээлттэй болжээ.

Өчигдөр Крымийн парламент Оросын харъяанд орох тухай бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргаад байгаа билээ. Харин Украйны эрх баригчид үүнийг нь хууль бус гэж зарлаад байна.