Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Украйн руу цэргээ оруулна!

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

00:14 2014/03/02

Эх сурвалжуудын мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Украйны нутаг дэвсгэр дээр зэвсэгт хүчин ашиглах тухай хүсэлтийг  Холбооны зөвлөл бүрэн дэмжлээ. Тиймээс ОХУ ийнхүү албан ёсоор Украйнд цэргээ оруулах боломжтой болов.

22:53 2014/03/01

ОХУ-ын Төрийн Думын зөвлөл болон Холбооны зөвлөл Украйнд болж буй үймээн самуун, хүчирхийллээс Крымийн хүн амыг хамгаалахын тулд байж болох бүхий л боломжоо ашиглахыг Владимир Путинд уриалж байсан юм.

Крымд байгаа хүн амыг хамгаалахын тулд тодорхой тооны цэрэг оруулах хэрэгтэй гэж Думын гишүүд санал гаргаж байсан юм.

Харин дөнгөж сая буюу Бямба гаригийн 22.00 цагийн /Москвагийн цагаар 17.00 цаг/ байдлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны нутаг дэвсгэр дээр зэвсэгт хүчин ашиглах тухай зөвшөөрөл авахаар Холбооны зөвлөлд хандсан тухай Кремлээс мэдээллээ.

Одоо энэ асуудал хэлэлцэгдэж байгаа бөгөөд ямар шийдвэр гарсныг бид эргэн мэдээлэх болно. 