Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэнч найз, үнэтэй бугуйвчтай бүсгүй

Ч.Гантулга
2014 оны 2 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг
Уртын дуучин А.Түмэн-Өлзий

“Хобби” буландаа дуучин А.Түмэн-Өлзийг урилаа.

Тэрээр нохой тэжээдэг ажээ. Мөн гоёмсог бугуйвчны цуглуулга болон төрөл бүрийн сувенир бий.

Дуучин А.Түмэн-Өлзий “Баясгалантай сайхан” тоглолтоо орон нутгийн үзгэчдэдээ өргөн барихаар зэхэж буй. Мөн шинэхэн цомгийнхоо бэлтгэл ажилд орсон гэнэ. Энэ хаврыг уран бүтээлийн олз омгоор дүүрэн угтаж буй дуучин бүсгүйн хоббигоор аялсан юм.

Тэрээр нохой тэжээдэг. Багадаа яст мэлхий, загас тэжээдэг байсан бол одоо нохой тэжээдэг болсон гэнэ. Түүнд аварга том биетэй, кавказ овчарк бий.

Нохой бол эзэндээ хамгийн үнэнч.

Нохой бол эзэндээ хамгийн үнэнч гэж дуучин маань онцолсон юм. Тэрээр чөлөөт цагаараа үнэнч найзыгаа салхилуулж, хамтдаа цагийг өнгөрөөхөд хөгжилтэй байдаг тухайгаа хуучилсан. Харин түүний өөр нэг сонирхол нь бугуйвч цуглуулах.

Сурагч байхдаа бусад хүүхдийн адил ээмэг зүүлт, бугуйвч цуглуулдаг болж. Харин уран бүтээлч болоод мэргэжлийнхээ онцлогоор сайхан бугуйвчинд нүд унагадаг болсон гэв.

Гадаад явахдаа үнэт эдлэлийн дэлгүүр заавал орж, бугуйвч авдаг уламжлалтай. Одоогоор түүнд 50 гаруй бугуйвч бий. Тоглолтод оролцохдоо даашинзандаа тохируулаад сонголт хийдэг гэсэн.

Харин түүний хамгийн үнэтэй бугуйвч нь найзынх нь бэлэглэсэн гоёмсог бугуйвч. Учир нь үнэндээ биш хайртай найзынх нь чин сэтгэл шингэсэн болохоор дэндүү үнэтэй гэсэн юм.

“Жижигхэн зүйл ч агуу үнэтэй байдгийн бодит жишээ энэ юм шүү” гэж тэрээр хэлсэн. Мөн түүнээс гадна дуучинд маань дурсгалын сувенирүүд байдаг. Тэдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэн, найзууд болон үнэнч сонсогчдоос нь ирсэн бэлэг ажээ.

Зураг