Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орос Ким Юнаг буулгаж авлаа

Б.Ану
2014 оны 2 сарын 21
iKon.MN

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр өчигдөр болж медальтнууд тодорлоо. Өмнөх өдөр богино үзүүлбэрт өрсөлдсөн 30 уран гулгагчаас 24 нь өчигдөр өөрийн чөлөөт үзүүлбэрээ үзүүлсэн юм. 

Ингэснээр нийлбэр оноогоороо тэргүүлсэн тамирчид медалийн эзэн боллоо. 

Эхний өдөр БНСУ-ын алдарт уран гулгагч мөсөн талбайн "хатан хаан" хэмээн нэрлэгдээд буй Ким Юна өөрийн уян, налархай хөдөлгөөн, мэргэжлийн өндөр түвшин дэх дасгалын гүйцэтгэлээр хамгийн өндөр оноо буюу 74.64 гэсэн оноог аваад байлаа. Харин түүний араас ердөө 0.28 оноогоор дутуугаар ОХУ-ын тамирчин Аделина Сотникова жагссан юм. Гуравдугаар байрт мөн л медалийн төлөө өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэх Италийн уран гулгагч Каролина Костнер 74.12 буюу 70 дээш оноо авсан гурван тамирчны нэг болоод байсан юм. 

Медалийн төлөөх өрсөлдөөн ширүүхэн болж эхний өдрийн үзүүлбэрт түрүүлээд байсан гурван тамирчин мөн л чөлөөт үзүүлбэрт хамгийн өндөр оноонуудыг авлаа. 

Медалийн төлөөх өрсөлдөөн ширүүхэн болж эхний өдрийн үзүүлбэрт түрүүлээд байсан гурван тамирчин мөн л чөлөөт үзүүлбэрт хамгийн өндөр оноонуудыг авлаа. 

Ким Юнагийн гол өрсөлдөгч Мао Асадо чөлөөт үзүүлбэрт мөн чансаагаараа эхний гуравт орох буюу 142.71 оноо авлаа. Гэхдээ тэрбээр богино үзүүлбэрт алдаа гаргаснаар харьцангуй бага оноо буюу 55.51 оноо аван нийлбэр дүнгээр зургадугаар байрт орлоо. 

Харин 15 настай ч чадварлаг үзүүлбэрээрээ дэлхийг шагшируулсан Юлия Липницка мөн л богино үзүүлбэрийн үеэр унаснаас болж бага оноо авсан юм. Гэхдээ тэрбээр чөлөөт үзүүлбэрт 135.34 гэсэн сайн оноо авсан. Тэрбээр ийнхүү нийлбэр дүнгээрээ тавдугаар байранд орлоо. 

Алтан медалийн эзэн Аделина Сотникова нь энэ жил 17 настай бөгөөд ОХУ-ын залуу, ирээдүйтэй алтан медальтнуудын тоонд ийнхүү багтлаа.

Эхний ЗУРГААН байрт:

  Улс Тамирчин  Богино үзүүлбэр  Чөлөөт үзүүлбэр Нийт дүн
 Оноо Байр  Оноо байр
1 ОХУ Аделина Сотникова 74.64 2 149.95 1 224.59 /АЛТ/
2 БНСУ Ким Юна 74.92 1 144.19 2 219.11 /МӨНГӨ/
3 Итали Каролина Костнер 74.12 3 142.61 4 216.73 /ХҮРЭЛ/
4 АНУ Грэйси Голд 68.63 4 136.9 5 205.53
5 ОХУ Юлия Липницка 65.23 5 135.34 6 200.57
6 Япон Мао Асадо 55.51 16 142.71 3 198.22