Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Бяцхан миссийн тэмцээн”-ийг хориглоно

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Оросын Төрийн Думын Алексей Журавлев, Сергей Жигарев нарын гишүүд хүүхдүүдийг гоо үзэсгэлэнгээр нь шалгаруулах тэмцээнд оролцуулахыг хориглох, зөрчсөн тохиолдолд нэг сая хүртэлх рублиар торгох хуулийн төслийг Төрийн Думаар хэлэлцүүлэхээр санал оруулжээ. 

Хууль зөрчвөл дөрвөөс таван мянган рубль, албан тушаалтныг 40,000-50,000 рубль, хуулийн этгээдийг 800,000 рублиэс нэг сая хүртэлх рублийн торгууль ноогдуулна.

Хүүхдүүдийн гадаад үзэмжийг харуулах, үнэлж дүгнэхтэй холбоотой тэмцээнд оролцсноор хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн, сэтгэл зүйн, оюун санааны болон ёс суртахууны хөгжилд хор учруулахаар бол ийм төрлийн арга хэмжээнд насанд хүрээгүйчүүдийг оролцуулахыг хориглохоор ийнхүү хуулийн төсөл санаачилжээ. 

Энэ хууль батлагдвал Захиргааны хэрэг зөрчлийн хуулинд нэмэлт өөрчлөлт орох бөгөөд хууль зөрчвөл дөрвөөс таван мянган рубль, албан тушаалтныг 40,000-50,000 рубль, хуулийн этгээдийг 800,000 рублиэс нэг сая хүртэлх рублийн торгууль ноогдуулах гэнэ. 

Хууль санаачлагчдын мэдээлснээр Краснодарск мужид энэ төрлийн хориг хэдийн тогтсон бөгөөд Франц улсад гэхэд л өнгөрсөн оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хүүхдүүдийг гоо үзэсгэлэнгээр нь шалгаруулах тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.