Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бжезинский: Украйныг Европоос салгавал ОХУ, БНХАУ дайтаж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америкийн улс төр судлаач Збигнев Бжезинский Украйнд болж байгаа үйл явдал ОХУ, Хятадыг дайтахад хүргэж болзошгүй гэсэн таамаглал гаргасан байна. 2013 оны 12 сарын 19-нд CSIS (Олон улсын харилцаа, стратеги судалгааны төвийн) сайтад түүний ярилцлага гарч дараах дүгнэлтүүдийг хийжээ. Харин Оросын улс төр судлаачид үүнд нэлээд эгдүүцсэн байна.

1. Зорилго, утга учир нь сайн тодорхойлогдоогүй учраас Евроазийн холбоо цаашдаа удаан оршин тогтнохгүй.

2. Украйны Европтой нэгдэх явцыг хэн ч зогсоож чадахгүй.

3. Украйнчууд өөрсдөд нь Оростой адилтгах ижил шинж байхгүй гэж үзэж байгаа. Славян гаралтайн хувьд Украйн ч славян, бас Польш ч славян шүү дээ

4. Янукович Путинтэй юу ч тохирсон бай, энэ нь эцэстээ Европт ойртох түүний нэг маневр байх ёстой

5. Нууц тохиролцооны хамгийн муу хувилбар нь л Украйнчууд Европоос татгалзах байх

6. Хамгийн гол асуудал: Оросуудьн өгсөн боломжийг ашиглан Украйнчууд Европтой хийх яриагаа үргэлжлүүлэн тэдэнд хаалгаа нээж чадах болов уу? Ойрын ирээдүйд.

7. Одоогийн засгийн газартаа Украйнчууд итгэлгүй болсон. Шинэ засгийн газар байгуулж үндэсний нэгдлээ хангах хэрэгтэй

8. Янукович ерөнхийлөгчөөр үлдэж болох юм. Харин сөрөг хүчин засгийн газраа байгуулах хэрэгтэй.

9. Хэрвээ Путинтэй хийсэн тохирооны агуулга ил болвол эсэргүүцэл улам хүчтэй болж байдал улам хүндэрнэ.

10. АНУ нь Дэлхийн банк болон ОУВС-д Украйнтай хамтран ажиллах нь ирээдүйдээ Европ болон дэлхий дахины эдийн засагт ямар ач холбогдолтой болохыг шаргуу тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

11. Европын бүрэлдэхүүнд цэцэглэн хөгжсөн Украйн нь Дэлхий нийтийн тогтвортой байдлын баталгаа болно

12. Украйн нь Европын ихэнх хэсэгт, Оросод, бүр цаашлаад Азид хоол хүнсний чухал нийлүүлэгч болох боломжтой. Хятад хүртэл энэ тал дээр анхаарлаа хандуулж байгаа.

13. Хэрвээ санхүүгээр дэмжвэл Украйнд хангалттай чадавхи байгаа

14. Украйнтай харилцах Америкийн төлөвлөгөөнд Путин Евразийн холбоо байгуулах өөрийн бүтэшгүй мөрөөдлөөрөө саад хийж байна

15. Хэрвээ Путин энэ мөрөөдлөө зүтгэсээр биелүүллээ ч Евразийн холбоо удаан амьдрахгүй. Учир нь Хятадын хүн ам хэт өсөлттэй байгаа бол Орост асар их ашиглалтгүй нөөц байна шүү дээ. Энэ нь тэр хоёр улсыг дайтахад хүргэж болзошгүй.