Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

МУГЖ Н.Батцэцэг: Хүний нас насны сайхан гэж бий

М.Даваа, iKon.mn
2014 оны 1 сарын 6
iKon.MN
МУГЖ Н.Батцэцэг

"Бадарчийн Жаргалмаа"  нэвтрүүлгийн саяхны дугаарт  бидний хайртай уран бүтээлч,  МУГЖ Н.Батцэцэг  уригдан оролцлоо. Түүнийг үзэгчдийн хүсэлтээр энэ удаагийн зочноор сонгосноо  хөтлөгч дурьдаад  өнөөгийн монголын  киноны  тухай болон нийгэм, амьдралыг тойрсон  олон асуудлаар яриа өрнүүлсэн юм. 

Шил шилээ дарсан хурц асуултаар зочдоо  "бөмбөгддөг" адтай Жаргалмаад Батцэцэг тун энгийн,  ухаалаг хариулт өгч үзэгчдийн анхаарлыг илүүтэй татаж чадав. Ингэхдээ бас өөрийнхөө алдаа дутагдлыг дурьдсан нь бүр ч илүүтэй таалагдсан гэж болно.

Тэрээр, зүрх сэтгэлээсээ хийсэн бүтээл бусдын зүрх сэтгэлд хүрч чаддагийг дурьдаад бүсгүйчүүдийн сэдэв рүү орох үед "Хүний нас насны сайхан гэж бий чи түүнийг үзүүлж яваарай" гэж Жаргалмаад дотночлон захив. Энэ үг өтлөхөөс айдаг үзэгчдэд "сэргээш" болж чадсан гэж болно.

Тийм ч учраас нэвтрүүлгийн үеэр дэлгэцийн доогуур онцлог "хэлц" болгон урсгасан байна.