Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголыг хамгаалах нь Орост ашигтай хэмээхийн учир...

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

- Стратегийн холбоотноо дэмжээгүй ОХУ Бээжингээс геополитикийн “мад” хүртэж магадгүй нь -

Улс төрийн болон цэргийн анализийн хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихиний нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол улс өнөөгийн тусгаар тогтнолоо Оросын тусламжтайгаар олж авч, Хятадаас салсан. Тодруулбал 1911 онд Монгол улс Синьхайн хувьсгалын үймээнийг ашиглан өөрсдөө Хятадаас салсан хэдий ч энэхүү тусгаар тогтнолоо  Хятадаар тусгаар тогтнолыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн Хаант Орос Улс дараа нь ЗХУ-ын тусламжтайгаар тогтоон барьсан юм. Энэхүү үйл явдалд хандах БНХАУ-ын хандлага өнөө хэр хэвээр. 


Өмнө нь байгуулсан гэрээг таслах боломж гарах хүртэл Хятад улс хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хятадын түүхэн ном хэвлэл бүрт Монгол улсыг тусгаар тогтнолоо хууль бусаар олж авсан, харин ЗХУ Хятадын сул байдлыг ашиглан энэхүү тусгаар тогтнолыг хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа юм, Бээжинд боломж гарч ирмэгц Монгол улс тусгаар тогтнолоо нэн даруй алдана. 

Асар уудам /1,56 сая кв.км, дэлхийд 18-р байранд ордог/ нутаг дэвсгэртэй, маш цөөн хүн амтай /2,9 сая хүн, дэлхийд 140-р байранд ордог/ энэ улс Хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах боломжгүй. Энэхүү түрэмгийллийг зөвхөн Орос улс л оршин байгаа гэдгээрээ урьдчилан сэргийлж байгаа юм. Зөвлөлт засаг задран унасны дараа Монгол улс Баруунтай идэвхтэй харилцаа тогтоож, зэвсэгт хүчнийх нь ихэнх хэсэг НҮБ-ын энхийг сахиулах янз бүрийн ажиллагаанд оролцон, Монгол цэрэг, офицерүүд өөрсдийгөө сайтар бэлтгэгдсэн цэрэг эрс гэдгээ харуулж байлаа. Гэлээ гэхдээ энэ нь тэдэнд Хятадын армийн эсрэг зогсох боломж өгөхгүй, харин Баруунынхан Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй.

Нэгдүгээрт, газарзүйн шалтгаантай: Монгол улс далайд гарцгүй, ердөө л Орос, Хятадтай хиллэдэг. Гадны цэргүүд Монголын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийн тулд байг гэхэд л Оросоос зөвшөөрөл авах ёстой болно. Алс Дорнод дахь Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системд “нүх” байгаа ч гэлээ энэ орон зайгаар Америкчууд ч нисэж эрсдэл гаргахыг хүсэхгүй.

Хоёрдугаарт, европчууд, япончуудыг ярихаа больё л доо, америкчууд хүртэл Монголыг аврахын тулд ямар ч нөхцөлд  Хятадтай дайн дэгдээнэ гэж байхгүй. Сүүлийн үед Улаанбаатарт үүнийг ойлгож эхлэсэн бололтой дог. Үүний зэрэгцээ саяхныг хүртэл хүн ам нь бүгд шахуу орос хэл мэддэг байсан Монгол улс оршиж байгаа шүү гэдгийг Орос улс арай гэж санав бололтой. Ингээд л энэ улсад анхаарал хандуулахаар шийдэж, тэр дундаа , Монголын армийн дэндүү хуучирч муудсан техникийг шинэчилэн цэргийн салбарт анхаарахаар болж.

Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг бүрэлдэхүүндээ мотобуудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулан батальон, тусгай зориулалтын батальон, өндөржүүлсэн бэлэн байдлын бүрэн бус бүрэлдэхүүний 6 хүртэлх хороотой байна. 

Танкны  парк  нь Т-54, 170 Т-55, 280 Т-62, 50 Т-72А гэсэн  200 машинтай. Зэвсэглэлд нь БРДМ-2, 150 БРДМ-1, 420 БМП-1, 20 БТР-80, 40 БТР-70, 350 БТР-60, 200 БТР-40, 50 БТР-152 гэсэн 120 нэгж бий. Артиллер нь 600 орчим зэвсэгтэй, 140 миномет,  РСЗО 250 (в т.ч. 130 БМ-21), 700 хүрэхтэй үгүйтэй танк эсэргүүцэгч зэвсэгтэй. 

Хуурай замын цэргийн бараг бүхий л зэвсэг техник нь их хуучирсан, ихэнх хэсэг нь байлдааны үүрэг гүйцэтгэх боломжгүй тул дээр дурьдсан тоонууд нь ердөө л зай бөглөх дайны гээд хэлчихэд буруудахгүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд ОХУ-ын зэвсэгт хүчнээс нийлүүлсэн Т-72А,  БТР-70 болон БТР-80 гэсэн танкууд бий. Энэ техникүүдийг шинэ гэж нэрлэчихэж арай л боломжгүй, гэхдээ л өмнө нь байсан техникээс чанарын хувьд хавьгүй дээр, биет элэгдлийн хувьд ч өмнөхүүдээс бага гэдэг нь тодорхой. Монголын Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь зэвсэглэлд байсан МиГ-21ПФМ 12 онгоц болон  МиГ-21УМ 2 онгоцыг хадгалалтанд шилжүүлсэн, магадгүй удалгүй сэлбэг болгон худалдаалах биз /БНАСАУ руу л нийлүүлэх болов уу/.

Ердөө 2 ширхэг АН-24 /дахин 2 нь хадгалалтанд байгаа/, 3 ширхэг АН-26 гэсэн тээврийн онгоц л байдаг. Тэгэхээр Монголын агаарын цэргийн хүчний цохилтын хүчийг Ми-24 гэсэн 11 байлдааны нисдэг тэрэг л бүрдүүлж байгаа гэсэн үг. Түүнээс гадна Ми-8 11 ширхэг, Ми-17 3 ширхэг гэсэн тээврийн нисдэг тэргүүд зэвсэглэлд нь байдаг. 

Газрын агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин нь С-75 гэсэн 2 зенит пуужингийн комплекс,  С-125М  зенит пуужингийн нэг дивиз, “Стрела-2” зөөврийн зенит пуужингийн комплекс , ЗУ-23 болон С-60 гэсэн 75 зенит зэвсэглэлтэй. Агаарын цэргийн техникийн хувьд мөн л хуурай замын цэргийн зэвсэгтэй ижил. Гэхдээ С-125М зенит пуужингийн комплекс нь харьцангуй орчин үеийнх, Оросоос хоёр жилийн өмнө авч байсан. С-125 нь нэг их шинэ систем биш хэдий ч шинэчлэгдсэн хувилбар тул энэ системийг илүүтэй сайн болгосон.

Түүнчлэн Монгол улс ОХУ-ын Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнээс МиГ-29 загварын хэд хэдэн сөнөөгч онгоц худалдаж авах боломж байгаа эсэх талаар хэлэлцэгдэж байгаа. 

Монгол улс Афган болон Иракд явагдсан цэргийн ажиллагаанд оролцсон хэдий ч зарим нэг тоног төхөөрөмж авсныг эс тооцвол Америк зэвсэг олж аваагүй нь үнэхээр хачирхалтай. Монголчуудын зэвсэг урьдын адил 100 хувь оросынх байна. Шинээр техник авахдаа ч Оросоос авна гэж төлөвлөж байгаа. Монгол улс болон Монголын угсаатан нэгт Буриадад ээлжлэн болдог Орос Монголын хамтарсан жил бүрийн цэргийн сургууль 2008 оноос эхлэн сэргэсэн юм. Монгол улсын тусгаар тогтнолын цорын ганц бодит баталгаа нь Орос хэдий ч энэ нь Орос Монголоор дутахаас илүүтэйгээр Монгол Оросоор дутна гэсэн үг биш.

Асар уудам нутаг дэвсгэртэй энэ улс Орос, Хятадын хооронд стратегийн чухал байрлал эзэлдэг. Орос Хятадын хооронд дайн гарлаа гэхэд Монголын нутаг дэвсгэрийг хяналтандаа авсан тал л ялна. Тиймээс энэ улстай харилцах харилцаа хоёр талд хоёуланд нь тун чухал, ялангуяа нөгөөгөөсөө хүч сул байгаад нь /өөрөөр хэлбэл Орост/. Ийм дайн гарлаа гэхэд Монгол улс хөндлөнгийн байр суурь хадгална гэвэл үүн шиг үлгэр үгүй.

Оросын хувьд гэвэл өөрийгөө хамгаалж буй мэт Хятадаас хамгаалах хоёр улс нь Казахстан болон Монгол улс. Тэднийг алдснаар ОХУ Бээжингийн геополитикийн “мад”-аар мадлагдаж, Уралаас өмнөх Дорнод хэсгийн нутаг дэвсгэрээ алдана.