Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын татварын алба орон сууц худалдаж авсан гадаадын иргэдийг шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын үндэсний татварын алба сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад хэд хэдэн орон сууц худалдаж авсан гадаадын 42 иргэнийг шалгаж эхэлснээ өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Тэднийг өөрийн эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн Өмнөд Солонгост худалдаж авсан байрныхаа үнийн өсөлтөөс, эсвэл түрээсээс ашиг олсон ч татвар төлөөгүй байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэнэ.

Гадаадын 1,036 иргэн нэгээс олон тоотой байр буюу нийтдээ 2,467 байр эзэмшиж байгааг тогтоожээ.

Тэдгээрээс 866 нь хоёр байр, 105 нь гурван байр, 65 нь дөрвөөс дээш тооны байр эзэмшдэг гэнэ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 23,219 иргэн 23,167 байр худалдаж авахад 7.67 их наяд вон ($6.42 тэрбум) зарцуулсныг татварын алба мэдээлжээ.

Тэдгээрийн хагасаас илүү нь Хятад (13,573), дараа нь АНУ (4,282), Канад (1,504), Тайвань (756), Австрали (468), Япон (271) улсын иргэд байна.

Ихэнх нь нийслэл Сөүл хотод, дараа нь Гёнги муж, Инчонд байр худалдаж авжээ.

Нийт байрнуудын 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж байна гэж татварын алба мэдээлсэн байна.

Хамгийн олон байртай нь нийт 6.7 тэрбум воны үнэ бүхий 42 байр эзэмшдэг АНУ-ын иргэн байгааг тогтоосон байна. 

Түүний байр авсан мөнгөний эх үүсвэрийг АНУ-ын татварын албатай хамтран ажиллаж, тогтоохоор болжээ. 

 

Эх сурвалж: Yonhap News