Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Загвар өмсөгч Э.Энхболд тайзыг хөл нүцгэн эзэгнэв

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Загвар өмсөгч Э.Энхболд

Загварын тайзнаас хувийн амжилтаа гайхалтай өсгөж яваа загвар өмсөгч Энбо буюу Э.Энхболд өнгөрсөн амралтын өдөр болсон “Дархан минжийн загварын шоу”-нд оролцсон аж. 

Тэгэхдээ хөл нүцгэн гарч ирж олныг гайхшруулав. Хэдийгээр хөл нүцгэн байсан ч төрөлхийн халуухан залуу тэр асуудлыг хөнгөхөн шийдэж чаджээ. 

Хар оймостой халуухан залуугийн хөл нүцгэн үзүүлбэр “Дархан минжийн шоу”-нд оролцсон бүсгүйчүүдийн зүрхийг хэрхэн булиглуулсныг зурагнаас хараарай.

Дашрамд дуулгахад загвар өмсөгч Э.Энхболд өөрөөсөө эгчмэд бүсгүй болох Урлах Эрдэм дээд сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргал гэх бүсгүйг гэргийгээрээ сонгож олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулаад амжсан.