Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Аарууланд дуртай модель С.Төгсөө шивээсээ гайхуулав

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Загвар өмсөгч С.Төгсөө

Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч С.Төгсөө  "Дархан минжийн шоу”-ны сурталчилгааг шивээсээрээ чимжээ. 

Энэхүү шивээсийг тэрээр өөрийн нөхөр Монгол модель агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогттой хослуулан хийлгэж цахим ертөнцөд олон хүний нүдийг хужирлаад амжсан. 

Тэгвэл энэ удаад тус шоуны сурталчилгаанд өмссөн өвөрмөц хийц бүхий нэхийтэй энэхүү шивээс тунчиг зохисон гэж загварын ертөнцийнхөн ам дамжуулан ярьцгааж байна лээ.

Хэдийгээр загвар өмсөгч С.Төгсөө амаржаад удаагүй байгаа ч төгс бие галбираа маш сайн хадгалж буй нь өглөө шингэн каш, өдөр тахианы гуя эсвэл ногоотой шөл, оройдоо зайдас чанаж, талхтай иддэгтэй нь холбоотой гэнэ. 

Харин шарсан хуурсан зүйл идэхгүй байхыг хичээдэг бөгөөд  хэрвээ өлсөөд байвал жимс, ааруул иддэг гэнэ шүү.